Гудамжнаас олдсон нярайн ЭХИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрээс арваннэгдүгээр сарын 09-ний өдөр нярай хүүхдийн цогцос олдсон тул Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эхийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймээс, иргэн таны ойр орчмын хүрээлэлд байгаа эмэгтэй хүмүүсээс арваннэгдүгээр сарын 01-нээс 09-ний өдрийн хооронд амаржсан, төрсөн хүүхэд нь байгаа эсэх нь тодорхойгүй эмэгтэй байвал цагдаагийн байгууллагад мэдээлэхийг хүсч байна.

Үнэн баттай мэдээлэл өгсөн иргэнийг холбогдох хууль, журмын дагуу 2.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Жич: Мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгална. Холбоо барих утас: 102, 99042403, 91102403

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(202.72.245.122) 2018 оны 11 сарын 19

яг зөв. ийм хүн лав эмнэлэгт очиж төрөөгүй нь тодорхой. гэртээ төрсөн байх магадлалтай

0  |  0
Top