АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүд, сайд нарыг шалгаж эхлээд байгаа билээ. Тэгвэл тэднээс гадна тус сангаас зээл авсан яам, агентлаг, төрийн өмчит газрын дарга, албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна.
Тухайлбал, АТГ-аас дөнгөж саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ц.Ням-Осорыг шалгаж байгаа нь үнэн. Ер нь, зээл авсан бүх албан тушаалтнуудад хэрэг бүртгэл нээж, шалгаж байна" гэх тайлбарыг өглөө.
Ц.Ням-Осор нь өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
nudnii bulainyyd khelekh ug oldokhgui b na