Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” төвд байрлах “MGL Ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар, үйлчилгээ явуулах гэрээ, холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй зөрчил илэрчээ. Тус газар цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй хийдгээс гадна ажлын байранд жоом, шавьж үүрлэсэн, хоол бэлтгэхдээ дизель түлш ашигладаг байсан гэх зөрчил мөн илэрчээ. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас “MGL Ramen” хятад хоолны газрын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
har uhaanaar sadar hun l