Шүүхийн ёсзүйг зөрчсөн шүүгчийг хурлаар оруулж хариуцлага тооцжээ. Тодруулбал, өнгөрөгч баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан болж 11 шүүгчид холбогдох 11 гомдлыг хэлэлцлээ. Улмаар хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн, нэг шүүгчид гурван сар цалингийн 30 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа. Харин дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )