Малчдын гэрээс хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

Дундговь аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд сум дамжин хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт хүргэх ажлыг аймгийн хууль сахиулах байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд олон удаагийн үйлдлээр хулгай хийсэн Хулд сумын харьяат А, О нарыг илрүүлжээ.

Сэжигтнүүд ерөнхий боловсролын сургууль төгссөн, эрхэлсэн  тодорхой ажилгүй аж. Тэд бүлэглэн Хулд сумтай хил залгаа Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын малчдын гэрээс хөөрөг, мөнгөн аяга, сувдан сам, даруулга, мотоциклийн сэлбэг, цахилгаан мотор, шатахуун цахилгаан үүсгүүр, худгаас ус соруулах шахуурга, бэлэн мөнгө зэргийг хулгайлдаг байжээ.

 Д.ДАМДИН  

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.186.128) 2018 оны 11 сарын 21

Khogiin nusgainuudig hatuu shiitge mongolin saihan zan zanshild harsh baij bolohgvi vildel hiisend hezee baihad hudoonii ail haalga vvdee tvgjij hadaj bailaa deesheneer mal salhi shuurgand ongoihoos uyaj haadag bolhoos odoo hulgaich naraas aigaad maldaa yavj chadahgvi boloh yum bainaldaa

0  |  0
зочин(66.181.179.236) 2018 оны 11 сарын 20

Энэ хулгайчдыг эрүү үүсгэж, хууль гэж завхруулж байхаар Өмдийг нь шувтлаад 2 хонгон дээр нь сураар 30 удаа ороолгоход яс махандаа ойлгосон зөв шийтгэл болно. Казахстанд бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдийг шинэ хуулийн дагуу анх удаа тайган болгосон байна. Энэ зөв шийтгэл шүү.

0  |  0
Top