СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи уусан өдөр өнжүүлэхийн багш сурагчаа төөрүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 настай хүү алга болсон гэх дуудлага өчигдөр /2018.11.19/ цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагаас хүүг эрэн хайж, эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Алга болж, төөрсөн шалтгааныг тодруулахад, өдөр өнжүүлэхийн багш нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ сургуулиас нь авч яваад замдаа орхиод явсан болохыг тогтоожээ.

Алга болсон сурагч 40-р сургуулийн нэгдүгээр ангид сурдаг байсан ба хүүг алга болсон талаарх дуудлагыг өчигдөр оройн 20:00 цагт ангийн багш нь цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч гарч, эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Сургуулийн ойр орчимд буюу тус дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд эрлийн ажиллагааг явуулж, 23:30 цагт хүүг 15 дугаар хороонд байрлах эмийн сангийн орчмоос олсон байна.

Хүүхэд төөрүүлсэн багш болох 49 настай, эмэгтэй хоёр бүхэл 56 зэргийн согтолттой байсан бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ "Болсон явдлын талаар юу ч санахгүй байна" гэжээ. Хариуцлага алдсан багшид эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.
 

Эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ Өдөр өнжүүлэх төвд өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж судлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж, сэрэмжлүүлж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COOGI(66.181.160.119) 2018 оны 11 сарын 22

ERVVGVVLED BOLLOO YU XARIUYTSLAG TOOTSOOROI ALIIN XVVXED BXGVISHDEE AJIL DEERE ARXI UUGAD BJ BDAG YUMUU AJILAS NI XAL

0  |  0
Зочин(59.153.112.151) 2018 оны 11 сарын 20

Ээ муу архичин жомбогоо чи муу тэр өвгөнтийн хөндийд очиж хар Дунгаамаагийн ивээлд очооч.Эцэг эхчүүдээ бид үр хүүхдээ хэнд хариуцуулж байгааагаа нэг бодож ньт үзээч. Энэ архичин авгайг мааньт руу ачуулаач энэ архичин авгайгийн байх газар нь мааньт байнашт. Аягүй бол тэр хүүхдийг ганц юмаар сольсон байнашт. Ажлаа хийж байж архидаад байхдаа яадгым. Хөөш муу архичин минь чи өөрөө мааньтад очооч.Тэнд чиний гал хамууд зөндөө байгаашт

0  |  0
ИРГЭН(202.179.31.110) 2018 оны 11 сарын 20

МАЛНУУД

0  |  0
Top