Мөс цөмөрсний улмаас нууранд живж, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт байрлах Тэлмэн нууранд нэг иргэн живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Тэлмэн сумын иргэн Н нуурын захаар мотоциклтой зорчиж яваад мөс цөмөрсний улмаас живжээ.

Аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт хоёр хоног ажиллан, талийгаачийн цогцосыг нуураас гаргаж авсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдоод байгаа ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top