Хил хамгаалахын ерөнхий газраас гэрээт хилчний алба хаах иргэдийн бүртгэлийг ирэх сард зохион байгуулах гэж байна.
Энэ талаар ХХЕГ-ын Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн офицер, хурандаа Ц.Эрдэнэ "ХХЕГ-ын даргын тушаалаар “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах журам”-ын дагуу гэрээт хилчний албыг зохион байгуулж байна.Гэрээт хилчний алба хаах сонирхлоо илэрхийлсэн хугацаат цэргийн алба хаагч, иргэдийг цэргийн гэрээт алба хаагчаар сайн дурын үндсэн дээр журмын дагуу бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, сэтгэл зүйн байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулж сургалтад хамруулж байна. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2007-2018 онд гэрээт хилчний албанд нийт 3500 гаруй хугацаат цэргийн албан хаагч болон иргэдийг сонгон шалгаруулалтад хамруулснаас 3300 гаруй нь гэрээт хилчнээр алба хаагаад байна. Мөн хил хамгаалах байгууллагад ахлагчийн бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргасан 553 гэрээт хилчнийг ахлагчийн албан тушаалд томилон хилийн отряд, заставт харуулын дарга, жолооч, хөгжимчин зэрэг мэргэжлээр ажиллуулах юм. ХСИС-ийн Хилийн сургууль, ОХУ-ын Курган, Калининград хотын Хилийн дээд сургуульд 70 гаруй гэрээт хилчин суралцаж, Хил хамгаалах байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Гэрээт хилчнээр алба хаах хүсэл сонирхолтой залуусыг арванхоёрдугаар сарын 1-нээс бүртгэнэ" гэлээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
ХХЁГ гэрээт албан хаагч бүртгэж байгаа юу? Алба хаах хүсэлтэй байна