Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга, хурандаа Д.Гэрэл өдгөө 94 насыг зооглож буй Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны сайд асан, хурандаа генерал Сономын Лувсангомботой уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Хурандаа генерал С.Лувсангомбо Монголын зэвсэгт хүчний түүхэнд төрсөн цөөхөн хурандаа генералын нэг бөгөөд эдүгээ буй Монголын хамгийн өндөр цолтой, хамгийн ахмад настай генерал юм. Тэрбээр 1979 онд дэслэгч генерал, 1982 онд хурандаа генерал цол хүртсэн ба 1982-1984 онд НАХЯ-ыг удирдаж байсан юм.
Хурандаа генерал С.Лувсангомбо НАХЯ-ны сайдаар ажиллах хугацаандаа тус яамны боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах ажлыг сайжруулах, Улсыг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, хамтын нөхөрлөлийн орнуудын тусгай албадтай тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах болон төв, орон нутгийн албадын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон арга хэмжээг удирдан хэрэгжүүлсэн Монгол Улсын тагнуулын байгууллагыг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хүн юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Б.Дэжидийг дунд хуруу гэж бодвол зарим улсууд дэргэд нь чигчии хуруунууд байсан шүү,сайхан өндөр нас наслаж энх тунх байгаа С.Лувсангомбо сайддаа сайн сайханыг хүсэн ерөөе.