СУРВАЛЖЛАГА: 13 настай охиныг хөнөөсөн гэх сэжигтнүүд “Нялх ногоо зулгаая” гэж ярилцаж байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр (2018.11.21) 13 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтэн М.Амарболд, Д.Жавхлан нарыг  шүүх хурал эхлэв. Шүүх хуралд тэдний өмгөөлөгч, мөн талийгаач охины өвөө, эмээ, өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нар оролцсон. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар ирсэн байлаа. Монголын эмэгтэйчүүдийн холбооныхонд тайван жагсаал хийх зөвшөөрлийг хуулийн байгууллагаас хүссэн ч өгөөгүй аж. Тэгсэн ч эмэгтэйчүүдийн төлөөлөл шүүх хурал болсон байрны гадна ирсэн байлаа. Хэдийгээр хурал цагтаа эхэлсэн ч Шүүхээс "Сэжигтэн, шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч ирээгүй" гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулсан юм.

Шүүх хурал эхлэхийн өмнө шүүхийн гадна болсон үйл явдлаас сурвалжилснаа хүргэж байна.

Шүүгчид.


 

Р.БУЛГАМАА: ШҮҮГДЭГСЭД "НЯЛХ НОГОО ЗУЛГААЯ" ГЭЖ ЯРИЛЦСАН БАЙДАГ

(Хохирогч охины өмгөөлөгч) 

-Зүйл ангийг өөрчилсөн тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ бол зөвхөн хүчингийн хэрэг биш. Хүний амь хөнөөсөн хэрэг шүү дээ. Эрүүгийн тусгай ангийн 10 дугаар зүйлд заасан гурван үндэслэлийг агуулж байгаа. Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүч хэрэглсэн. Хоёрдугаарт, хүчиндэх гэмт хэргийг зүй бусаар үйлдсэн. Гуравдугаарт, амь насаа алдах нөхцөлийг үүсгэсэн.


-Хүн амины хэрэг үйлдсэн баримтууд нэмэгдсэн гэж сонслоо?

-Шинээр баримт гарч ирж байна. Зочид буудлын өрөөний цагаан хэрэглэл цусаар будагдсан байхад яагаад дарагдав... Хавтаст хэрэгтэй бид нягталж дахин танилцсан. Хамгийн анхны мэдүүлэгтээ яллагдагч Амарболд “Нялх ногоо зулгаая гэж Жавхлан ах хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Охиныг нас барсан өглөө "Машинтай хэн байдаг билээ. Хээр аваачаад булчихъя” гэж тэд ярьсан. Эндээс харахад яах аргагүй хүн амины хэрэг болох нь ойлгомжтой байна. Хүчингийн гэж зүйлчилсэн байсныг өмгөөлөгч нар эсэргүүцэж хандсанаар шүүхээс бодитой шийдвэр гаргасан. Шүүх хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг харгалзан, дараагийн шийдвэрээ гаргах байх.

-Хохирогчийг биеэ үнэлэгч байсан мэтээр мэдүүлэг өгсөн гэж яригдсан?   

-Хохирогч 13 нас, гурван сартай хүүхэд шүү дээ. Сэжигтнүүд охиныг зүгээр нэг хүчиндээгүй. Анусны амсар нь шалбарч, цусанд будагдсан зураг нотлох баримтад хавсрагдсан. Ингэж зэрлэг үйлдэл гаргасан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэхийг харж байна. Аав, ээж, ар гэрийнхэн нь жил гаруйн хугацаанд шаналж, зовж байна. Дээр нь хохирогчийг биеэ үнэлэгч байсан мэтээр сэжигтний өмгөөлөгч ярьсан байсан. Үүнийг маш их гайхаж байна.


-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлтийн тухайд шинэ мэдээлэл байна уу?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтэд харагдах шүдгүй, умайн хэмжээ нь том гэж гаргасан байсан. 13 настай охины умайн хэмжээ яагаад ийм том байх юм бэ гэхээр ерөнхий хэмжээгээр нь авсан юм аа гэдэг. Шүүх эмнэлгийн төлөөлөл шүүх хуралд оролцоно. Бидэнд тодруулж асуух зүйл байгаа.

-Хүүхдийн хамрыг гипсдсэн байсан тухай эмээ нь ярилцлага өгсөн?

-Хохирогчийн хамар мурийлттай байсан. Үүний шалтгаан ч ядаж шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсангүй. Гуяны дотор тал хөхрөлттэй, цус хуралттай байсан. Энэ бүхнийг дахин шинжлүүлье гэхээр өвөл болж хүйтэрсэн тул боломжгүй гэдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлт ийм гарсан ч бидэнд бусад нотлох баримтууд байгаа учраас шүүх бодитоор хандах байх гэж бодож байна. Энэ хэргийг хэрхэн шийдэх бол гэж олон эмэгтэйчүүд, ээжүүд, аав, эмээ, өвөө нар анхаарч байгаа шүү.

-Сэжигтнүүдийн өмгөөлөгч хохирогчийн талаар таагүй мэдээлэлтэй ярилцлага өгсөн тухайд та юу хэлэх вэ?  

-Үүнд харамсч байгаа. Манай талаас өнөөдрийг хүртэл сэжигтнүүдийг “алуурчин” гэж цоллоогүй шүү. Шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байхад хэн ч янз бүрийн зүйл ярих ёсгүй. Харамсалтай нь, хохирогчийн биед хумсан толин чинээ ч шарх байгаагүй гэх мэтээр ярьж байна. Охины аав цустай даавуу зэрэг зүйлсийн зургийг олон нийтэд хүргэнэ гэсэн. Гэхдээ ийм таагүй зүйлийг үзүүлэхийг хүсэхгүй, асуудалд хүлээцтэй хандах үүднээс бид тэвчээртэй хандаж байгаа.


 

Т.ЛХАГВАСҮРЭН: ШҮҮХЭД ИТГЭЖ БАЙНА

(Хохирогч охины аав)

-Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг шударга болсон гэж боддог. Би өөрөө оролцсон. Хүчиндэх гэж зүйлчилсэн байсныг хүний амь хөнөөсөн хэмээн зүйл ангийг өөрчилсөн. Гурван зүйл ангиар ял төлөвлөсөн. Урьдчилсан хэлэлцүүлгээс хойш ар гэрийнхэн бидэнд сэтгэл зүйн дарамт, дайралт маш их ирдэг болсон. Шүүх явцыг гацаах бодолтой байх шиг. Шүүх эмнэлгээс шинжээч ирнэ гэсэн.


 

С.ОЮУНЦЭЦЭГ: ОХИНООС МИНЬ ЗУЛ, ЗУРАГ ХОЁР Л ҮЛДСЭН ШҮҮ ДЭЭ!

 (Хохирогч охины эмээ) 

-Шүүх хурлын танхимд ороод үүдэнд зогсч байсан намайг хөөж гаргалаа. Хүний эрх гэж улс оронд маань байна уу. Миний охин орчлонд байхгүй ч зул, зураг хоёрыг нь аваад ирлээ. Шарилыг нь ухаад үзэх юм бол миний охины хэвлийн хөндийд юу ч байхгүй. Зул, зураг хоёроор нь голоо дэвтээж явна. Хэрэг гарснаас хойш нэг жил өнгөрлөө. Хэргийн нотлох баримтыг цуглуулахад сэтгэл дутсан зүйлс харагдсан. Хэргийн зүйл ангийг өөрчлөгдөөд ирэнгүүт миний охиныг архичин, биеэ үнэлэгч байсан мэтээр гүтгэж эхэллээ. Бид хүүхдээ тэгж хүмүүжүүлээгүй. Тийм хүмүүжилтэй хүмүүс харин миний охиныг хөнөөсөн.


 

Ц.ТЭРЭЭДЭЭ: СЭЖИГТНҮҮД НЭГ САРЫН ХУГАЦААНД ГАДУУР БАЙСАН

(Хохирогч охины өвөө)  

-Зөрчлийн тухай хуульд хүнийг гэм буруутай нь нотлогдоогүй байхад 72 цагаас илүү саатуулахыг хориглосон байдаг. Үүнээс улбаалаад хоёр сэжигтэн бүтэн сар гадуур сул чөлөөтэй явсан. Би өөрөө хуулийн мэргэжилтэй, миний хань бүх дүүргийн шүүхэд насаараа ажилласан хүн. Бид гэмт хэргийн араас хөөцөлдөж, шийдэж явсан болохоос ийм хэрэг гарч, үнэн зөвөөр нь шийдүүлэхээр  явна гэж төсөөлж байсангүй. Хэргийг хуулийн дагуу зөв шийдээд өгөөсэй л гэж хүсч байна.


 

З.ЦЭНГЭЛСАЙХАН: АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН Ч ШҮҮХ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

(Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн)


-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирийллийг хүчгүйдүүлье” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн. 13 настай охины амь насыг хөнөөсөн хэргийг шударгаар шийдээсэй гэсэн бидний давлагаанд 10 мянга гаруй хүн нэгдсэн. Өнөөдрийнх шиг ийм хэрэг, зөрчлүүд цөөнгүй гардаг. Энэ бүхэнтэй нийтээр нэгдэж тэмцэж, хүчгүйдүүлье гэж зорьж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо  хуулийн хүрээнд ажилладаг ёс зүйтэй байгууллага. Тэр ч үүднээсээ Баянзүрх дүүргийн Засаг даргад тайван жагсаал хийх хүсэлт хүргүүлсэн боловч зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүхэд ажиглагчаар оролцох хүсэлт хүргүүлсэн ч бас зөвшөөрсөнгүй. Гэсэн ч манай холбооноос төлөөллүүд энд ирээд байна. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхээс шүүх засаглалын нэр хүнд хаана яваа нь харагдана гэж бодож байгаа.


 

П.ТУНГАЛАГ: ШУДАРГА ШИЙДВЭР ГАРТАЛ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛНЭ

(Нийслэлийн Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах  зөвлөлийн гишүүн)


-Монголын эмэгтэйчүүдийн холбоо жилийн өмнөөс энэ хэрэг дээр анхаарал хандуулсан. Дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно. Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дүүргийнхээ салбаруудад хандсан. Эмэгтэйчүүд их ирж байна. Янз бүрийн уриа дуудлага гаргахгүй ч бид шударга шийдвэр гартал эсэргүүцлээ илэрхийлнэ. Илэрхийлсээр ч байх болно.

Д.ДАМДИН 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
showman(104.59.120.41) 2018 оны 11 сарын 23

бага нсны хүүхэд хүчиндэж алсан араатнуудад цаазын ялыг сэргээе гэдэг ерөнхийлөгчийн зөв байжээ, шоронгоосоо битгий эргэж гарч ирээрэй новшнуудаа тэндээ далдраарай

0  |  0
М(202.126.88.40) 2018 оны 11 сарын 22

Хамаг зураг бүх юмыг олон нийтэд дэлгэх хэрэгтэй төр засаг ерөнхийлөгч нь хаана явна вэ энэ бузар амьтдыг хатуу шийтгэх хэрэгтэй !!!!!!!!!

0  |  0
М(202.126.88.40) 2018 оны 11 сарын 22

Хамаг зураг бүх юмыг олон нийтэд дэлгэх хэрэгтэй төр засаг ерөнхийлөгч нь хаана явна вэ энэ бузар амьтдыг хатуу шийтгэх хэрэгтэй !!!!!!!!!

0  |  0
зочин(124.158.109.140) 2018 оны 11 сарын 22

энэ хэргийн үнэн мөнийг олох, амь насаа алдсан хохирогч охины нэр төрийг сэргээх, алуурчдыг, тэдний хамсаатнуудыг ХАТУУ ШИЙТГЭХ хэрэгтэй !

0  |  0
Иргэн(202.70.34.38) 2018 оны 11 сарын 22

Нялх ногоо байтлаасаа шүүгч яллагдагч нарын хэлдгээр биеэ үнэлэгч байх уу.Ийм логик талаас нь харсан ч энэ гэмт хэргийг гэмт хэрэгтнүүдийн талд ашигтайгаар шийдэх гээд ядаад байгаа нь мэдрэгдэж байна. Бузар новшнууд. Шууд буудаж албал таарна

0  |  0
Хүчирхийлал эсэргүүц(66.181.165.45) 2018 оны 11 сарын 22

Муу үзэл бодолтой Өмгөөлөгч гэж байдаг. Мөнгөний шуналаасаа болж эсрэг талынх хохирогчыг хамгийн муу муухайгаар гүтгэдэг. Өмгөөлөгчөө чи шударга ёсзүйтэй бай лдаа гэхээр, үгүй чамд хамаагүй гэдэг хуулийн мэдлэггүйгээр нь далимдуулан муу арга их хэрэглэдэг. Өмгөөлөгч нар нь хоорондоо үгсэж тохиролцоод нэгэнт хохирсон юм чинь гээд тоодоггүй, өөрсдийгөө дөвиилгөөд цалинжуулаад л дуусдаг.

0  |  0
Bi (202.21.106.159) 2018 оны 11 сарын 22

Buzar novshnuudiin umguulugch ner zuusen Hun sugnuudiin hooloigoor yaj hool ordgiin bol?! Uursdiinh n ohidiig ingevel gemt heregtnuudiig umguuluud yavahiig n harhiimsan?!! Chaavaas! Hog shaarnudiig umguulj hamgaaldag huniig ,umguulugch gedeggui Yum! Harin naad 2 buzart 25 jil ch bagadna. USA- d 100,250,500 jiliin ch horih y”all onoodog.uuruur helbel buh nasaaraa yamar ch nairaagui gesen ug! Tegeed tendee jorlonggiin alchuur bolood duusdag!

0  |  0
зочин(202.21.100.210) 2018 оны 11 сарын 22

Хүний амь нас үнэтэй биш үү шууд өгөх ёстой ялын өг

0  |  0
boli l doo(209.167.52.34) 2018 оны 11 сарын 21

Yasan gej ene gaj dontnuudig hamgaalaad bgaa shuuh emneleg, umguulugch shuugch nar ve??? Bi ch ohin huuhedtei hun, ohind mini taivan yavah erh gej baina uu? ene shuugch, umguulugch nar ch ohin urtei humuus baimaar yum, uursduu ch eej, egch duutei l bailgui!!! IIm zerleg adguusnuudig yund ni haatsailj tsag hojood bgaan be?

0  |  0
nugel dee(202.9.42.115) 2018 оны 11 сарын 21

yamar ikh hund surtal ve, neg muu umguulugch hedii boltol tsag hugatsag uyaj chadah vee dee. ene heden shuugchdiig harsan chin oi gutlaa, buun ajil bolchood ter irsengui geed l hoishluulaad ene teneg 2 aluurchnii umnu bitgii ingej jijger l dee, archaagui shaarnuud min. shuuh n shiidej chadahgui bol amidral hiisen nugleer n densleed shiitgeed ugdug n amidraliin huuli s dee. aluurchid tednii ger buliig chutgur avaasai.

0  |  0
Зочин(202.179.24.74) 2018 оны 11 сарын 21

Хохирсон хүмүүсийхээ зургийг ил гаргаад байж болдог юм уу! Тэгсэн хирнээ сэжигтэн А,Ж гэх нь хүний эрх гэнэ....баасны сэтгүүлч нэрт сэтгүүрүүдээ!!!

0  |  0
Энхээ(66.181.161.89) 2018 оны 11 сарын 21

Өмгөөлөгч нар ихэнх нь мөнгө авч, адгууснаас дор новшнуудыг өмгөөлдөг хүний үнэргүй сүгнүүд! Би өмгөөлөгч байсан бол нийгмийн шаар шавхруунуудыг тэрбумийг амласан ч өмгөөлөхгүй! Хүн гэдэг амьтанд худалдаж болохгүй үнэт зүйлс байдаг билээ! Миний охиныг ингэсэн бол би амьтай нь ярихыг үгүйсгэхгүй шүү новшнуудаа!

0  |  0
хор(103.57.92.122) 2018 оны 11 сарын 21

Өмгөөлөгч нар гэж нэг хор найруулсан улсууд. Гэмт хэрэгтнүүдэд элдэв худал мэдүүлэг зааж өгөөд, өөрсдөө ч элдэв сенсаац зохиож яриад. Энэ өмгөөлөгч нараа цэгцлээч. Өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо гэж худлаа нэг үнэмлэх өгч, татвар хураадаг байгууллагууд.

0  |  0
Зочин(59.153.115.124) 2018 оны 11 сарын 21

Шүүх хахуулиар амьдардаг нь харагдаж бна. Энэ 2 нөхөрт хуулийн дээд хэмжээг өгөх хэрэгтэй. Ийм хүний мөсгүй залуусыг олон нийтэд жигшүүлэн хуулийг сурталчлах хэрэгтэй.

0  |  0
иргэн(202.179.26.81) 2018 оны 11 сарын 21

шүүх эмнэлгийнхэн ингэж ажилладаг бол яаж шударга шүүх вэ дэ

0  |  0
зочин(103.111.68.3) 2018 оны 11 сарын 21

ЭЛБЭГДОРЖ НОВШИЙН НҮДЭН ДЭЭР ЦААЗАД

0  |  0
Qwerty(202.126.89.105) 2018 оны 11 сарын 21

Tanai mongol uls ugaasaa sonoj bga shdee bolomj garwal hurdhan gadaadruu zailtsgaa

0  |  0
ИРГЭН(202.180.218.37) 2018 оны 11 сарын 21

ЮУН ТЭНЭГ ГАРЧИГ ӨГДӨГ ЮМ БЭ МЭДЭЭЛЛИЙН САЙТ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ ЁС ЗҮЙТЭЙ БАЙЛ ДАА,ГАЖ ДОНТОНГУУД ИЙМ ГАРЧГИЙГ УНШААД ГАРААД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭНЭ, СУДАЛГААГААР НОТЛОГДСОН ЗҮЙЛ, ЁСТОЙ ХЭЛЭХ ҮГ АЛГА, НИЙГЭМД ЁСЗҮЙГҮЙ ЗҮЙЛ УРИАЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ Л СОНИН СОНИН ГАРЧИГТАЙ ЮМ ГАРГАНАА

0  |  0
IRGEN(103.26.193.100) 2018 оны 11 сарын 21

BUH ETSEG EHCHUUDEE BOSOTSGOOYO L DO ENE BOL ULS TOR BISHEE HAMGIIN GOL NI ENE HERGIIG BURUU SHUUVEL MASH IH HOR HONOOLTEI 2 ALUURCHING HAMGIIN DEED HUULIIN ARGA HEMJEE AVAH HEREGTEI ENE 2 S TSAASHID YU HULEEH YUMBE BOLDOG BOL ALCHIH YUMSAN

0  |  0
Зочин(202.9.43.140) 2018 оны 11 сарын 21

Муу гаж донтой 2 новшийг шууд цаазаар ав бух. Юм тодорхой байхад юугий нь шуудэг юм ийм новшнуудын эцэг эх гэж яг адилхан юмнууд бгаа

0  |  0
Top