ШУУРХАЙ: Хятадууд жолооч нараас ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУС авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

 

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор хил гарсан нүүрс тээврийн автомашины жолооч нараас хятад иргэд эмнэлгийн бус орчинд цус авсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, гурав хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Гашуунсухайт боомтоор 20 машин нэвтэрсэн гэх ба эдгээр машины жолооч нарыг БНХАУ-ын талын албаны хүн нэг өрөөнд орохыг хүссэн байна. Улмаар жолооч нарын даралтыг үзсэний дараа зүү тариур гаргаж ирэн, их хэмжээний цус авчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, цус авсан хүмүүс нь эмнэлгийн ажилтан байгаагүй гэх ба ямар зорилгоор авч байгаагаа тайлбарлаагүй байна. Түүнчлэн жолооч нараас авсан цус нь эмнэлгийн шинжилгээнд өгдөг цуснаас их хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед орчуулагч хэлмэрч байгаагүй учраас ямар шалтгаанаар  цус авсан талаар жолооч нар ямар ч мэдээлэлгүй байгаа аж. Дээрх хэргийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
orgil(66.181.161.53) 2025 оны 03 сарын 13

bitii tegjiildaa ve ve ingej vzleg hiij l bdiishdee ter tsusaar ni bvh toroliin owchnii onsh gardag gesen ih hemjeenii eneter geed neeh oorsdoo haraagvi bj tsuurhal taraaha boli. tegeel ogool suugaad bdag yamar teneg hvn bdiin.

1  |  0
зочин(64.119.19.208) 2025 оны 03 сарын 13

Хувийн ашиг сонирхолоор хонзон санаж төрөө хүчгүйдүүлэх бүлэглэл байхад яах юм.

1  |  0
Zochin(27.210.75.40) 2025 оны 03 сарын 13

Za hudlaa shaagaad bai shinjilgee avsanal geed yarij bnlee sh dee jolooch nariin tsusaar yadgiin tegeed ih hemjeenii tsus avaad bhad avhuulaadal suuj bdgiinmuu.joohon barimtatai ard tumniig taivan bailgana shuu.

1  |  0
Ргэн(66.181.178.113) 2025 оны 03 сарын 13

Монголын төр хүчгүй ш дээ гадаадад иргэдээ хамгаалж чаддаггүй чадахыг ч хүсдэггүй

1  |  0
зочин(64.119.25.126) 2025 оны 03 сарын 13

оффшорчин мөнхоргил гадаад харилцаагаа анхаараач

1  |  0
фц(202.9.42.240) 2025 оны 03 сарын 13

Тэнэгүүд цусаа хэн дуртайд нь өгөөд байдаг малууд уу

1  |  0
Top