ШУУРХАЙ: Осолдсон иргэдийг нисдэг тэргээр авчирна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дуулиан, Засгийн газар, УИХ тойрсон маргаан дэгдэж буй энэ өдрүүдтэй давхцан улс орон даяар Төрийн албан хаагчдыг аттестатчилах ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 21 аймаг, нийслэлийг хамран эхлүүлсэн төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон  яамдын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байгаа аж.

Харамсалтай нь, Төрийн албаны шалгалттай холбоотойгоор орон нутагт ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгийн Солонготын даваанд осолдож, зарим нь хүнд бэртсэн хэрэг гарчээ.

Осол өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гарсан ба Тээврийн цагдаагийн албанаас ослын талаар “Өчигдөр (2018.11.21) 20.30 цагт “Ланд-200” автомашин гүүрний далангийн эрэг мөргөж оролдсон. Машинд дөрвөн хүн явж байсан. Осолдсон хүмүүсийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн, эмчлүүлж байгаа ч нэг эмэгтэй одоог хүртэл ухаан ороогүй байна” гэсэн мэдээлэл өгч байна. Өнөөдөр өглөө (2018.11.22) 08.40 цагаас Улаанбаатараас осолд өртсөн хүмүүсийг авчрахаар нисдэг тэрэг дайчилжээ.

Ч.Хүрэлбаатар: Хоёр мэргэжилтний бие тааруухан байна гэж сонслоо

Осолдсон машинд Сангийн яамны хоёр мэргэжилтэн байсан талаар мэдээлэл бий. Энэ тухайд сэтгүүлчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулж асуухад дараах хариултыг өглөө.

-Би өчигдөр орой (2018.11.21) мэдээлэл авсан. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  орон нутагт шалгалт хийж  байгаа юм билээ. Төрийн албаны  зөвлөлөөс энэ тухай тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн.  

-Төрийн албаны зөвлөлөөс тэдгээр хүмүүсийг дайчилсан юм уу?

-Салбар зөвлөлөөрөө дамжуулж хүмүүс авч явахад нь манай яамнаас хоёр мэргэжилтэн бүрэлдэхүүнд нь багтаж орсон юм байна.

-Сангийн яамны хоёр мэргэжилтний биеийн байдал ямар байгаа вэ?

-Эмнэлэгт байгаа. Биеийн байдал нь тааруухан байна гэсэн. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2018 оны 11 сарын 23

пээдгэр улсууд байлгаад байх ямар шаардлагатай юм тахьчихсан юмуу хаашаа юм

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 11 сарын 23

засгийн болон төрийн байгууллагуудын жолооч нар гэж их пээдгэр улсууд би болсон тэд хов хөөцөлдөнө улс төр ярина хурд хэтрүүлнэ засаг захиргаагүй дарууллагагүй нөхөд бий болсон шүү

0  |  0
zochin(202.9.41.119) 2018 оны 11 сарын 22

Дарга нар гэсэн нэр зүүсэн толгой гэж олгой болсон хүмүүсийг шаргах хэрэгтэй ш дээ Шалгалт нэрээр шоу хийчдийн

0  |  0
зочин(203.91.115.243) 2018 оны 11 сарын 22

төрд шүгэлсэн хэрүүлийн гай жирийн төрийн албан хаагчдад нөлөөллөө. энэ төр засаг нь яасан хогийн байнаа бөөн хэрүүл их хурал нь ч хэрүүл, нам дотор нь ч хэрүүл

0  |  0
zochin(150.129.142.175) 2018 оны 11 сарын 22

munhnar eej

0  |  0
Top