Одоогоос 29 хоногийн өмнө загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн охиноо гадны нөлөөтэйгөөр хүний гарт амиа алдсан хэмээн үзэж байгаагаа өмнө нь илэрхийлсэн бол саяхан талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ч.Чамин-Эрдэнийн найз залуу гэх н.Нэмэхбаярыг хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэр “MNTM” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийг талийгаачийн үхэлд мөн хамааралтай гэх мэдээллийг цахим орчинд тарааж эхэлжээ.
Харин дээр нэр дурьдагдсан, загвар өмсөгч, “MNTM” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийн багш Э.Энхмандах түүнийг хүний аминд хүрэх хүүхэд биш гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Улсын тэргүүний 84-р сургуульд Э.Одонтунгалагийн ангийг зургаан жил удирдсан. Би л хувьдаа Э.Одонтунгалагийн ээжийг маань мэгзэм уншиж явах аргаа барсан үйлдэл хийдэг хүн гэж бодохгүй байна. Сэхээтэн гэр бүлээс гаралтай. Ээж, аавын хувьд хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө зөв эергээр хандаж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өөрийгөө илэн далангуй илэрхийлж чадах, маш зөв хүмүүжлийг Э.Одонтунгалагт олгосон гэж боддог. Нас барсан охинд харамсаж байгаа ч маань мэгзэм уншаад нөгөө хүн нь өнгөрчихлөө гэж бодож байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд, ийм байж боломгүй зүйл ярьж, талийгаач охины ясыг битгий өндөлзүүлээч. Ард үлдсэн талийгаачтай адилхан нэг охины амьдралаар битгий тоглооч” хэмээжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 14 )
эх нь ямар байна охин нь тийм л хүн болно яана да
МААНЬ УНШИЖ ХАРААЛ ХИЙСЭН БОЛ ТЭГЭЭД Л ҮХЭЛД НӨЛӨӨЛЖ Л ТААРАА Ш ДЭЭ, ОДОНТУНГАЛАГ ЧИ ЭЭЖИЙГЭЭ АЛУУРЧИН ГЭДГИЙГ МЭДЭЖ АВ.
Тэнэг монголчууд. Маани уншаад хүн алсан бол 76-д уншуулаад алчих юмсан. Эргүүтэх юм аа
Чөтгөр ч гэсэн нэгэн үе сахиусан тэнгэр байсныг сана.
энэ хүүхний АНУ с бичсэн мсж н өөрийгөө бараг илчилсэн байналээ бас баян айлын охин гэсэн энэ ер нь ноотой
Yamar ohinii eej ni amid hunii umnu maaniin eruul unshuulsan yum bol gesen ene dombogor ohinii eej ni baisan yumuu.Yamar ch zorilgogui amid hunii umnu maaniin eruul unshuulahgui l dee.Uhuuleh husel ih baij.Taarsan ch eej ohin bol doo.Amid sugnuud yum daa.Hunii amiar tug tahisan eej ohin 2g niigem huleej avahgui.End hun chanariin asuudal yarigdaj bna
Энэ охиныг маш сайн шалгах хэрэгтэй ямар ч баг зүүсэн нөхөр юм билээ амьд сэрүүн хүний өмнө маань уншдаг хэн бэ.
Маань мэгзэмийг аргаа ядсан хүн уншдаг юмуу. Ёстой хувьсгалч коммунист багш байна даа
Нэвтрүүлгийн 3-р дугаарыг удаа үзсэн. Энэ охин болон бусад найзууд нь талийгч бүсгүйд таагүй ханддаг нь илт байсан. Хүчтэй өрсөлдөгчид хэн дуртай байхав дээ. Иймэрхүү ил далд атаа жөтөө байх л шүү дээ. Хэрэгтнийг хууль хяналтын байгууллага илрүүлэх нь мэдээж. Таагүй харьцаатай байсан гээд гэмгүй хүнийг чичлэх буруу шүү.
YAGAAD UURUU OHIN URTEI HUN HUNI NYALH OHIN AMID SERUUN BAIJ BAIHAD MAANI MEGZEM TAVIAD BAIDAG YUM BOL.UNEN BOL UNEHEER NO -TOI SHUU.UHNE GEDGIG NI MEDEJ BAISAN CH YUM SHIG
Э.Одонтунгалагаас нь асуугаач. Хаа хамаагүй багш бас энд юу вээ.