Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр айлын өвөлжөөнөөс үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын нутгийн иргэн Н энэ сарын эхээр өвөлжөөндөө нүүж ирсэн байна. Улмаар өвөлжөөний ойролцоох энгэрт газар ухаж, хүний цогцос булсан байсныг олж цагдаагийн газарт мэдэгджээ. Завхан аймгийн цагдаагийн газраас талийгаачийг гадны нөлөөтэй нас барсныг тогтоож, уг хэрэгт хоёр иргэнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Шалгалтын явцад тус аймгийн нутагт байх эртний хиргэсүүр тонохоор ирсэн этгээдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ хөнөөгөөд өвөлжөөний ойролцоо булж орхиод явсан болох нь тогтоогджээ. Энэ хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Mongol ylsad hyn alah erdiin hereg boloo yu?bylaad ebeljeend hiideg?...