С.Шойгу Монгол Улсад байлдааны зэвсэг өгөөгүй гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн байна. Энэ зэвсгээр яах гэж байгаа юм” гэж ярьсан. 

Энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ.

Тус тайлбарт "Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа байлдааны техник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгдэж байна. Айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн болно" гэжээ.

Мөн УИХ-ын дэд даргын хэлсэн үг хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб хүссэн байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.206.195.163) 2018 оны 11 сарын 27

Тусгаар Монгол улс өөрийн гэсэн зэвсэглэлтэй байх хэрэгтэй ш дээ.Орос улсаас зэвсэг техникээ шинэчилсэн байхад юу нь болохгүй гэж.Эх орноо боддоггүй хятад гаралтай улсуудын амнаас л ийм үг гарна л даа

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 11 сарын 27

ЭНХ АМАГАЛАНД ЗЭВСЭГ ХЭРЭГГҮЙ УЛС ОРНЫГ БХ ХЭРЭГ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА ЗҮГЭЭРЭЛ ТОНОЖ ИДЧИХЭЭД ЯВЧИХ ЮМ ЧИНЬ ГЭСЭН БОДОЛ БОЛ ХАРИН БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ ШИГ

0  |  0
Baatar(66.181.161.44) 2018 оны 11 сарын 27

Helj yarih yumaa tsegnej bai l daa. Er hun shig er hun bai l daa erhem gishuudee

0  |  0
монгол(202.126.89.231) 2018 оны 11 сарын 27

Үгээ ч олж хэлж чадахгүй нусаакуудын тѳр барина гэж юу байдын. Далд оруулвал таарна.

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 11 сарын 27

erh medlee aldahaac aican cul doroi gishuud ulc orond heruuliin alim tarahaac oor uv hiij chadaj bn dandaa l ofshor buc jdu iin hereg banhknuudiin hereg uul uurhain hereg erdenetiin hereg geh met toolj barashgui muu uiliig hiicen humuuc torooc zailval taarna ugee bodoj yri Oroc ulc Mongol ulciin tushig tulguur ter Amerik hytad bucad ornuud shig bish baih shuu

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 11 сарын 27

тавьтаргүй хий хоосон сүржигнэсэн сагсуу УИХ-ын гишүүп сайд нараас болж Монгол улс ч шившиг болж дуусах юм даа...одоо ямар ч улс эд нартай харьцаад дэмий лай болно гэх болно доо...

0  |  0
зочин(103.57.94.34) 2018 оны 11 сарын 27

АЙХАД АРГАЛ ХӨДӨЛНӨӨ ГЭЖ. ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ

0  |  0
1111(202.179.30.194) 2018 оны 11 сарын 27

муу долир хужаа бодлогоор даалгавартайгаар тэгэж хэлж байгаа юм

0  |  0
сараа(66.181.164.222) 2018 оны 11 сарын 27

АМАНДАА ОРСНОО БУРЖ БАЙДГАА ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БЭЭ. ТӨРИЙН ТҮШЭЭД ГЭЖ Ч ДЭЭ.

0  |  0
irgen(202.21.118.174) 2018 оны 11 сарын 27

ihg hurliin gishyyd heleh ygee bodoh heregtei!!!iimerhyy yaridag nuhdud arga hemjee avah ne zuv !!!

0  |  0
Top