Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагчид согтуурсан үедээ бусадтай маргалдаж, улмаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлстийн ахлах мэргэжилтэн Х болон Б нар шөнийн цэнгээний газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай маргалдаж, зодоон хийжээ.
Энэ үеэр иргэн Х хүнд гэмтэл авч, яаралтай түргэн тусламжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очсон ч шархаа даалгүй нас барсан байна. Уг хэрэгт холбогдуулан гурван иргэнийг сэжигтнээр татсан ба хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )