Жолооч нарт АРХИ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж,  зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төвөөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгсөн байна.

 

Нүүрс тээвэрлэлтийн замын дарааллыг багасгахын тулд нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хаданд татан төвлөрүүлж байгаатай холбоотойгоор иргэд архидан согтуурч, гэмт хэрэгт ихээр холбогдож байна. Тиймээс Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа болон согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал гаргажээ. Энэ захирамж арвннэгдүгээр сарын 23-наас өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд шаардлагатай бол цаашид тодорхой хугацаагаар ч үргэлжлэх юм байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.161.43) 2018 оны 12 сарын 17

Bas hoolni chanar mash muu.mergejlin hinaltin bguulga changalaad ogmoor bn.muudsan mahaar hool hiij ogoh enuuhend.nohoind ch iim muu hool ogdgui shude.

0  |  0
Zolo(66.181.161.43) 2018 оны 12 сарын 17

Ene mash zow shu tsaashda ch bnga heregjuleed yawah n zow.

0  |  0
ЗОЧИН(122.201.24.3) 2018 оны 11 сарын 27

АРХИГҮЙ СУМ БОЛООЧ АРХИНЫ ДЭЛГҮҮРИЙГ БҮГДИЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ ЭРХ МЭДЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГАД БАЙНА УУ

0  |  0
Top