Цагаан хадан дахь жолооч нарын ар гэрийнхэн өлсгөлөн зарлана гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, нүүрс тээврийн жолооч нарын ар гэрийнхэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зогссон нүүрс тээврийн жолооч нарт нийгмийн хамгаалал үзүүлэхийг хүсэж хэвлэлийн хурал хийлээ.

Тээвэрчдийн холбооны тэргүүн н.Түвшинзаяа, “Яам газруудын оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ч байдал өөрчлөгдөөгүй. Дараалалд зогссон жолооч нар хүйтэн кабиндаа 14-30 хонож байна. Удаан хугацаанд зам дээр зогсохдоо машинаа байнга халааж байгаагаас түлш, шатахууны өрөнд орж, сүүлийн ачилтын цалингаа авч чадахгүйд хүрлээ. Тэдгээр жолооч нарын нуруун дээр ар гэрийн амжиргаа, банкны өр зээлийн дарамт ирээд байна” гэлээ. Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж, шаардлагыг эс биелүүлбэл 13 мянган жолооч нарын эрх ашгийг хамгаалан тэдний гэр бүлийн төлөөлөл суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компаниуд жолооч нарыг дулаан байр, халуун хоол хүнсээр хангах
  • Зам дээр сул зогссон нэг явалт, эргэлтийн зардлыг нөхөн олгох
  • Цагаан хад хил орчим үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх Түр зөвлөл байгуулж, энэ сарын 30-нд багтаан өргөтгөсөн уулзалт зохион байгуулах
  • Жолооч нарын асуудлыг анхааралдаа авч, ГХЯ-нд үүрэг өгч, иргэдийн эрхийг хамгаалах Консулын газрыг хилийн цаана нээх зэрэг шаардлага хүргүүлж байгаа аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.26.195.95) 2018 оны 11 сарын 28

Хаана мөнгө архи үнэртэнэв тэнд цогтсугар гээч зальхай тайрдас явж байх юм. авгай нөхрийн хэрүүл дундаас хэдэн цаас олж амьдардаг новшдоо

0  |  0
УНШИГЧ(202.9.40.168) 2018 оны 11 сарын 28

ЖОЛООЧ НАР, ЭХНЭРҮҮД БОЛИОСОО, ЭНЭ ЦАГ ҮЕД ЭД НАР ЁСТОЙ ИЛҮҮ Л БАЙНА, КОМПАНИ ДЭЭРЭЭ ОЧИЖ ШААРДЛАГАА ТАВИАЧ,

0  |  0
ККК(202.72.245.122) 2018 оны 11 сарын 28

Зөвшдээ. Шаардлага тавих л хэрэгтэй.

0  |  0
uher mongol(172.104.115.187) 2018 оны 11 сарын 28

zorgooroo yarihiimaa ajildag company ni daah yostoishdee

0  |  0
uher mongol(172.104.115.187) 2018 оны 11 сарын 28

zorgooroo yarihiimaa ajildag company ni daah yostoishdee

0  |  0
Mjl(103.26.193.181) 2018 оны 11 сарын 27

AJILA HAYAD GERTE HURED IR

0  |  0
зочин(64.119.19.211) 2018 оны 11 сарын 27

Xятад танk, xятад цэргээр айлгаж байгаад төмөр замын ажлыг ни нураасан женkо - доо ханд...

0  |  0
Top