Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдох хэргийн талаар болон бусад асуудлаар Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүн, сайд нартай холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ?
-ЖДҮ-тэй холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаарх нууцлалыг хангах асуудлыг хуулиар зохицуулсан. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Зээлтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээддээ зээл олгосон асуудал байгаа эсэхийг шалгаж байна.
-Зээлд нэр холбогдсон бүх албан тушаалтныг шалгаж байна гэж ойлгох уу?
-ЖДҮ-гээс 2018 онд 222 зээл олгогдсон байдаг. Нийт 96 тэрбум төгрөгийн зээл авагдсан. Энэ асуудалд хууль бус үйлдэл байгаа эсэх дээр л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна шүү дээ.
-Зээл авсан хэрэгт холбогдуулан хэчнээн хүнийг цагдан хориод байгаа вэ?
-Зургаан хүнийг цагдан хорьж байна.
-Гишүүд, сайд нарын хамаарал бүхий хүмүүс үү?
-Үгүй.
-Яг ямар үндэслэлээр цагдан хорьсон юм бэ?
-ЖДҮ-гээс олгогдсон зээл зориулалтын дагуу ашиглагдах ёстой. Гэтэл шалгалтын явцад зориулалтын бусаар ашигласан, зээлээ хугацаандаа хийгээгүй зэрэг шалтгаан бий.
-Яг хэдэн гишүүнийг шалгаж байгаа юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай хэдэн гишүүн байгаа юм бэ?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Энэ тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн хүндрэл гарч байна уу?
-Нэгэнт УИХ-ын гишүүний бүрэн эрхээс энэ хүний халдашгүй байдлыг түдгэлзүүлээгүй. Одоогоор ямар нэгэн саад гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Улсын Ерөнхий прокурорын орлогч зээл авсан хэрэгт нэр холбогдсон. Тэгсэн хэрнээ ЖДҮ-тэй нэр холбогдсон нөхдийг шалгах Ажлын хэсэгт багтсан гэх мэдээлэл бий. Ийм зүйл байж болдог юм уу?
-Улсын Ерөнхий прокурорын орлогч энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас нэрээ татсан, татгалзсан. Улсын Ерөнхий прокурор шийдвэр гаргасан. Орлогч прокурор яг өөрөө зээл аваагүй юм билээ.
-Тэгээд хэн авсан юм бэ?
-Хадмынх нь байгуулсан компаниар эхнэр нь зээл авсан асуудал байгаа.
-Тэгэхээр хамаарал бүхий компани мөн биз дээ?
-За яах вэ, бид тэрийг шалгаж байна. Шалгаагүй биш шалгаж байна. Хэн ч байсан хуулийн хүрээнд шалгагдах ёстой. Энэ дагуу шалгаж байна.
-Авлига, албан тушаалын томоохон хэргүүд шалгагдсан ч прокурорын байгууллагад очоод замхардаг, хэргийн явц удааширдаг нь ямар шалтгаантай юм бэ?
-Энэ хэргүүд цар хүрээ том. Тэр утгаараа мөрдөн шалгах ажиллагаа хийгддэг, хугацаа алдах тохиолдол бий. Гэхдээ тодорхой зарим хэргийг шүүхэд шилжүүлсэн.
-Нэр бүхий хүмүүст холбогдох хоёр вагон самар хулгайлсан хэргийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл. Энэ хэрэг дээр ажиллаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгосон.
-Хэн хүчингүй болгосон гэж вэ?
-Би. Одоо хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болчихсон байна.
-Хэргийг прокурор үзэмжээрээ шийдэж болох уу?
-Тэр бол прокурорын бүрэн эрхийн асуудал. Өнгөрсөн долдугаар сард шийдвэрлэсэн хэрэг юм. Улмаар наймдугаар сард Нийслэлийн ерөнхий прокурор миний бие хянаж үзээд энэ асуудлыг хүчингүй болгосон. Одоо шүүхэд шилжүүлэх гэж байна.
-Хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорт ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Хууль бус гэж үзэх боломжгүй. Прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр юм.
-Та нарт улс төрийн нөлөөлөл байдаг уу?
-Бид хэн нэгний шахалт, нөлөөлөлд автахгүй.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 32 )
ПРОКУРОР ҮЗЭМЖЭЭРЭЭ ШИЙДЭЖ БОЛДОГ ГЭЖ ХЭЛЭХ ШИГ БОЛОХЫН АЙМААР ЮМ БАЙНААА ИЙМ ХУУЛЬТАЙ ЮМ БАЙХДАА ТЭГВЭЛ ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БИШҮҮ
Ичихгүй худлаа ярих юм аа. Ми Энхболдын улаан хамгаалагчид шүү тэд нар. Тийм биш бол аль эрт баримт олонд ил болсон дор л шалгаж, шийдвэрлэх байсан шүү дээ.
ЖДҮgd shuugix xoorond busad tom2 ASEM kontsessiin gd ix xemjeeni yun ЖДҮtei xaritsuulxgui munguni xerguud bulshlgdlaa. Zereg2 shlgd xlbootoi munguni xerguudiig etseln shiidx xrgtei bnaa. Xereg xuuchrdgui gsnch uls orni bdliig xrd xurdn xorixiig xorij tsaazlxiig dald oruulj uldj bga xumuust tom surgamj ugmuuriin.
Хэцуу байна даа, энэ Монгол
Хэцуу байна даа, энэ Монгол
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
Bitii shaa har Lalar min!!!! Ingej shaaj bj ard tumend aluulav har Lalar min!
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com
ой гутаж бна тэр прлкурор гэгч авилгачинг Мэдээж авилга аваал 2 вагон самрын хулгайг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг шдээ
за яах вэ шалгаж бна гэсэн чинь юу гэсэн үг юм бэ эхнэр нь авсан гэдэг чтюинь зээл авахад нь нөлөөлсөн л бна ш дээ прокурор бүрэн эрхиынхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож болохгүй гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож болдогийм уу үнэхээр харамсалтай бна монголд үнэн шударга гэж огтоосоо бхгүй болмон бна гэдэг нь үнэн юм ёна л даа
Энэ хүн хэд хэдэн хулгайч авилгачидын хэргийг аргалж хэрэгсэгүй болгосныхоо төлөө их баян болсон хүн байхдаа хуулийн хулгайчид бүгд авилгачид байдаг штээ. Эднийг хэн шалгах юм.
Хүрэлсүх өөрийн хүмүүсээ хамгаалаад л өнгөрнө харж л байгаарай.
za za shalgaj bna ged l zamharah yum bndoo
Undarmaag shalgaachee, irgen 6 horij baihaar gishuunees 6 bariach.
энэ ЖДҮ г илт өмөөрч байна даа
jdu-gees zeel avsan zasag ogtsor. muusain luiwachid
Гишууддээ хууль ижилхэн уйлчилдэг байх естой баймаар
сайд дарга нартаа хүрч чадахгүй байгаан байхдаа Ундармааг бариачээ түмний нүдэн дээр ил байхад
Pooh magnai bn shd woaw ochij uulzay baiz
ГОЛ НЬ АВАХ ЁСГҮЙ ХҮМҮҮС АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА АШИГЛАН ӨӨРТӨӨ,ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ,ХҮМҮҮСТЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ, ЭХНИЙ 2 ЖИЛ ХҮҮ ТӨЛӨХГҮЙГЭЭР АВЧААД, ОЛГУУЛЧИХААД ББСБ МЭТЭЭР ДАМЖУУЛЖ ЖИЛИЙН 30-40% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ АСАР ИХ АШИГ ОЛЖ,МӨНГӨ УГААСАН ЮМ БИШҮҮ.
Гишүүдэд хамааралгүй хүмүүсийг хорьсон байна шүү дээ манай хуулийнхан алах юм аа.Хууль гууль болсон юм баына даа ккк
Үүнийг цааш нь магадлая , тайван амгалан байцгаа гэчвэл шулуухан
Prokuror shuux tsagdaa uurduu avliga avdag ulsuud ingeed shudarga yum yariad avaxaasaa nuur ni ulaidaggui yum baix daa,
Prokuror iim ih erhtei yum bol shuuh cagdaa bsni heteggyu met elbegdorj dorligjawt daanchih erh medel ogsiimaa ooriigoo hamgaaluulah gj
бүлт бүлт үсэрч байх шив, хэрэв та нар өөрсдийгөө шудрага ажиллаж байгаа гэж үзэж байвал эх орон чинь яагаад улам бүр ядуураад хээл хууль улам бүр газар авч ард иргэд чинь ийм их бухимдалтай байна вэ? Эрх мэдэл чинь жирийн ард иргэдэд хатуу буугаад авдар нэгт нөхдүүддээ зөөлөн буугаад байгаа юм биш үү аан????? Эс тэгвээс энэ олон хэргүүд хаана очоод гацаад байна вэ???
жижиг Монгол улс буцаад шоронжлоодоо. Дээр дооргүй ухаан дутаж байна даа!
Та ”Буруу шийдвэр гаргасан прокурорыг хууль бус гэж үзэж болохгүй. Бүрэн эрхийнх нь асуудал” гэх маягтай юм хэлжээ. Тэгвэл та яагаад хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгосон гэж? Прокурор хүн яаж ч дураар авирласан болно гэсэн үг үү? Хэлсэн үгээ эргүүлээд нэг сайн уншдаа.
ORON NUTGIIN ERONHII PROKUROR