Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг ажиллаж арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холбон ажиллалаа.
Тодруулбал, өнгөрөгч шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дууссан байна. Мөн С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлдсэн байна. Түүнчлэн өнгөрөгч шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгсөн бол 04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэдийг тогтвортой эрчим хүчинд холбогдлоо.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
сайн байна дөнгөж өвөд эхэлж байна цаашдаа ямар байх болдоо