Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт малчин айлын гэр шатаж, хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, аймгийн төвөөс 55 км зайд орших Хондот багийн Хар дэл гэдэг газарт өвөлжиж байсан малчин М-ийн бууцанд гал гарчээ. Галд тэдний дөрвөн ханатай гэр, малын хашаа зэрэг өртөж, 92 настай эмэгтэй Ц, 80 настай эрэгтэй Н нар шатаж, нас барсан байна. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж, галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )