Авлигатай тэмцэх газраас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр яаралтай хэвлэлийн хурал зарлалаа. Уг хуралд АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Баасанням, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаяр, АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.
Энэ үеэр АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Баасанням “АТГ сар бүрийн 25-ний өдөр хэвлэлийн хурал зарлан хийдэг. Харин өнөөдөр цаг үеийн шинжтэй хэвлэлийн хурал хийхээр боллоо. Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж "Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана гэсэн мэдээлэл хийсэн. Гол нь улс төрчид улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн байгууллагыг гүтгэн татан оруулдаг байдал байгаад байна. Үүнийг анхааруулж хэлмээр байна. Цаашид энэ улс төрийн явуургүй ажиллагаандаа татан оруулахгүй байхыг сануулж байна. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс цаашид улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна" гэлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаяр “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ЖДҮХС-ийн асуудлаар хэрэг нээсэн байгаа. 2018 оны аравдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлснийг шалгаж байна. ХХААХҮЯ-ны сайд асан Батзоригийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүд ЖДҮХС-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа.
Түүнчлэн УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Энэ хүний хамаарал бүхий этгээдүүдэд хамааруулан шалгаж байгаа. Түүнээс биш гишүүд, улс төрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй. Мөн ар гэрийнхэнд албадлагын ажиллагаа явуулсан ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна.
ЖДҮХС-ийн асуудлаар нэр бүхий зургаан хүнийг саатуулан шалгаж байгаа гэдгийг нээлттэй мэдээлсэн. Дээрх зургаан хүн бол улс төрийн албан тушаалтан биш. Харин ЖДҮХС-ийн зээл олгоход оролцсон албан тушаалтан буюу төрийн нарийн бичгийн дарга, нэгжид ажиллаж байсан алба хаагчдыг шалгаж байгаа юм.
АТГ-аас ямар нэгэн улс төрийн намын зааврын дагуу баривчилгаа хийгээгүй. Энэ хууль ёсны шалгалтад улс төрийн нөлөө болон хэн нэгэн эрх мэдэлтэн заавар чиглэл өгч огтоосоо оролцоогүй. Байгууллагын хууль хэрэгжүүлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг улс төртэй хутгаж байгааг таслан зогсоох үүднээс өнөөдөр мэдээлэл хийлээ” гэсэн юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
udaxgvi enxboldoosoo salj xetsvvdex bx da ter ved yaax bilee
АТГ ҮНЭХЭЭР МИ... ОВОГТЫН ХАМГААЛАЛТЫН АЛБА ЮМ УУ... УУЛ НЬ МОНГОЛ УЛСЫН ”АТГ” гэж андуурч, эндүүрч байсан даа ХАРАМСАЖ ОРХИЛОО... ЦААШИД ”Ми ... овогт” НУТГАА БУЦЧИХВАЛ ”АТГ”-г татан буулгасан нь Дээр юм байна л даа... НӨГӨӨ С.БАЯР, Ч.САЙХАНБАЛАГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ТОМ ГАРЫН ЛУЙВАРЧИД ЯАСАН БЭ...
Энэ оюунэрдэнэ ждү юмуу тэгээд гөлчгий царайлж хов хутгаад гүйгээдбну
НИИСЛЭЛИИН ПРОКУРОР АХ. ОРЛОГЧ ПРОКУРОР АХ ЗЭЭЛ АВААГҮЙ ЭХНЭР НЬ АВСАН ГЭСЭН. ЖД}ЧИН САЙДУУДЫН ЭХНЭРҮҮДИИГ БАРИВЧЛАХАД ЯАДАГ ЮМ. ХОРИОЧ МӨНГӨ УГААСАН НЬ ҮНЭН Л ЮМ ЧИНЬ