Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 19-ний өдөр гарсан.
Уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж, уралдаан зохион байгуулагч болон хурдан морины уяач Т-д шүүхээс торгуулийн ял оногдуулсан байна.
Мөрдөн шалгалтын явцад, уяач Т нь “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 настай эрэгтэй Д-гийн амь нас хохирсон болохыг тогтоосон байдаг.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Өөрийнхөө хүүгээр унуулсан юм бна. Хамгаалалтын хувцасаа рэршэлэхгүйгээс иим асуудад гарсан бна.
Морио зүгээр уяаж чадахгүй тэжээж тариа хийж солиоруулаад байгаа учраас ийм харамсалтай хэрэг гарч байгаа нь үнэн шүү дээ тиймээс уралдаануудыг хорих хэрэгтэй
Арай л юм аа, хүн алчихсан уяачийг торгосон болоод явуулж байдаг, Миеэгийн уяачдын нам хүчтэй юм аа
1000-ААР ТОРГООД Л ДУУСАА БАЙЛГҮЙ.