Вандер Фридтжоб нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

Нидерландын вант улсын иргэн Вандер Фридтжоб нарын хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг сануулбал, Вандер Фридтжоб нарын долоон иргэнийг өнгөрөгч 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр хар тамхи хууль бусаар оруулж ирсэн, худалдсан гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулсан байдаг. Улмаар шалгалтын явцад сэжигтэн этгээд нь LCD гэх нэршилтэй химийн аргаар гаргаж авсан хар тамхи мансууруулах бодисыг БНХАУ болон Европын зарим улс орнуудаас шуудангаар хүлээн авч, дамлан худалддаг бүлэг бий болгосон нь тогтоогдсон байдаг.

Нидерландын вант улсын иргэн Вандер Фридтжоб гэгч нь Монгол Улсад арав орчим жил амьдарсан бөгөөд тэрбээр энэ хугацаанд монгол эмэгтэйтэй гэр бүл зохиожээ. Түүний эхнэр гэх Г-г мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top