ОХУ-ын хилийн хорио цээрийн хяналтын газар, Буриад улсын Росселковнадзор дахь ургамлын хорио цээрийн албанаас "Абсолют" сүлжээ дэлгүүрийн шугамаар Монгол Улс руу явуулах гэж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг шинжилжээ. Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Узбекстанд үйлдвэрлэсэн хушга болон хальсалсан самарнаас үр тарианы хортон шавьж буюу цагаан эрвээхэйний авгалдай илрүүлжээ. Тиймээс самрыг хураан авч, устгалд оруулахаар болсон тухай тус улсын DAILY03.RU цахим сайтад мэдээлжээ.
Б.ЦОГ
Эх сурвалжийн мэдээллийг ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл ( 1 )
Абсолют дэлгүүрийн задгай хүнсний бараа дэндүү бохир. Энэ дэлгүүрийн салбарыг оросын хотуудад нээхийг оросууд зөвшөөрдөггүй гэсэн