Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт, Өршөөлийн хуулиар суллагдсан рецедив гэмт хэрэгтэн хүний амь нас хөнөөсөн гэх хэрэг шалгагдаж байна.
Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” автомашины захын үүдэнд, Шар хаданд оршин суух бүртгэлтэй С.Э гэх этгээд архидан согтуурсан үедээ тус захад машины ченжээр ажилладаг 27 настай Э-г хэвлий болон гуянд нь хоёр удаа хутгалж, амь насыг нь хохироожээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 9 см-ын урттай мөнгөлөг өнгийн хутга, 16 кадр зураг болон сэжигтний хурууний хээг бэхжүүлэн авсан байна.
Сэжигтэн С.Э гэгч нь эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүдийн нэг гэх ба тэрбээр өмнө нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн ажээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ, талийгаачтай хувийн таарамжгүй харилцаатай байсан учраас санаатайгаар амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн С.Э-д таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 13 )
Omno n 2. 3 yl idelj bsan huniig yagaad orshooloor sulladag wm be ene humuus urshuuluur garj ireed ergeed butsaad gemt hereg hiij bn sullah shaardlaga bgaa wmuu
Өршөөлөөр гараад л өстэй хүнээ алаад байхаар энэ нийгэмд яаж амьдрах юм бэ хууль нь гууль болчихсон үед
ter mazaalai baarniihaa zuragiig ne oryylaach
Da huree hudaldaanii tuviin gadna bairlah Mazaalai baarnii uudend bolson hereg shvv dee. Zindaa.mn vnen yum bichdeggui ni endees haragdaj bn
Tsaaz
Элбэгээ өөрийгөө хамгаалж гаргасан хууль !!! Олон гэмгүй хүний амь нас хохроож бн даа!! Цаазын ялыг сэргээх хэрэгтэй!
Цаазын ялыг сэргээ!!.Би зовж олсон мөнгөнөөсөө өгсөн татварын мөнгөөрөө алуурчин, дээрэмчин,хулгайч тэжээх хүсэл алга
ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЖ ЭНЭ ЯЛЫГ ҮГҮЙ ХИЙСЭН ХҮНИЙГ ЭХЛЭЭД ЦААЗАЛ
дургүй л бол алаад байх хэргүү бид тэгэхлээр хэн нэг хүнд таалагдах гэж амьдраад байгаа юм уу хаашаа юм вэ цааз хэрэгтэй
цаазын ялыг сэргээ элбэгээ өөртөө зориулж гаргасан хууль
Яагаад ийм давтан хэрэгтэнгүүдийг өршөөж суллаад байдаг юм бэ? Лаларуудаа
Elbegdorj gj gai tsaazin ylig bhgvi bolgosnoos boli munch olon hvnii ami ersdej bna daa Odoo tsaazin ylgvi um chini alna l gedeg boli dee
Sda chin hun alahiig yuman chinee toogoo baitsiimuu llruudaa