О.Гантулга, Э.Бат-Үүл нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг “Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллагдагчаар татаад байсан. Эл хэрэгт мөн Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл А.Гантулга, Э.Бат-Үүл нарын зургаан хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтан дор шүүхэд шилжүүлжээ. Хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.31.49) 2018 оны 12 сарын 07

Шүүхийн нөхөд одоо үнэн ч шудрага .бялдууч.хээл.хахууль авдаггүй гэдийг одоо нэг шалгах шүүх хурал болох нь дээ

0  |  0
иргэн(202.126.89.45) 2018 оны 12 сарын 06

Зоригтой хулгай хийдэг гэж ” баатар” болсон гар бна.Ичнэ гэдэг ойлголт байхгуй ЛАЛАР

0  |  0
Үүл(66.181.160.124) 2018 оны 12 сарын 06

Хогийн балмад танхай этгээд хэзээч засрахгүй ээ гэж энэдээ.

0  |  0
Zochin(64.119.24.239) 2018 оны 12 сарын 05

Zorigiin allgd xlbgdsn aluurchin ene metiin asuudls aixguizde.ineed ni xurd bj bga blgui.

0  |  0
ард иргэд(202.9.43.139) 2018 оны 12 сарын 05

ЯЛЛААД ӨГ ХУЛГАЙЧ НАР ӨДӨРӨӨС ӨДӨРТ ЖООМ ШИГ ҮРЖИЖ БАЙНА,,,ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ЦААЗЫН ЯЛЫГ БАЙГҮЙ БОЛГОСОН НЬ УЧИР НЬ ОЛДОЖ БАЙХ ШИГ ЭЭ?????

0  |  0
зочин(182.160.35.102) 2018 оны 12 сарын 05

Монголд шудрага төрийн зүтгэлтэн гэж байдаг юм уу Төр хулгайч нараар дүүрхээр ард түмний амьдрал яаж саЙжраХ юм бэ

0  |  0
Top