Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах эмийн сангийн үүдэнд, 10 настай хүүхэд тогонд цохиулж нас барсан гэх хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Уг хэргийг шүүх хуралд хариуцагчаар иргэн н.Энхжаргал, н.Ганпүрэв нар оролцох бөгөөд хурлын тов хараахан гараагүй байна.
Хэргийг эргэн сануулбал, энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах нэгэн эмийн сангийн төмөр хаалганд цахилгаан гүйдэл дамжсан байсныг талийгаач хүү мэдэлгүй хүрч, улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байдаг.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )