Төв Аймгийн прокурорын газраас яллагдагч Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэрч Х, С нарыг ятгаж зориуд худал мэдүүлэг хууль сахиулагчид өгүүлсэн, мөн гэрч Х, С, Э нар нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хэргийн бодит байдлыг гуйвуулж, өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэлгүйгээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийг тус тус үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /гэрч, хохирогч, шинжээч,орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/ тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, С, Х нарт 1000 нэгжээр буюу 1000000 төгрөгөөр торгох, Э-г 1500 нэгжээр буюу 1500000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Энэ нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, гэрч, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг таслан зогсооход, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд чухал ач холбогдолтой зүйл болжээ.
Эх сурвалж: Прокурорын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 1 )
Цагдаагиинхан харин хэрэг наймаалцана авлига авдаг шүү