Бага насны ХҮҮХЭД ХУЛГАЙЛСАН эмэгтэйн хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 06

 

2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумаас таван настай охиныг хулгайлан авч явсан гэх П.Батсуурь гэгч эмэгтэйг цагдаагийн алба хаагч нар илрүүлэн, саатуулсан байдаг.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд хорьж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top