Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хүний амь нас хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид саатууллаа. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын гудамжны ... тоотын гадна 27 настай иргэнийг 23 настай иргэн Ч хашааны банзаар цохиж, амь насыг нь хохироосон байна.
Хэргийн газрын үзлэгээр цусны дээж, гарын дардас, хашааны банз, хар өнгийн даавуун маск, саарал өнгийн цамц зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар сэжигтэн Ч-г цагдаагийн алба хаагчид яаралтай эрэн сурвалжилж, дайчлан баривчилсан ба сэжигтнийг баривчлах үед тэрбээр согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байжээ. Хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )