Өнгөрөгч амралтын өдрүүдээр цахим орчинд Булган аймгийн Рашаант суманд малын бэлчээрийн асуудлаар хоорондоо муудалцсан иргэд нэгнээ хөнгөлж, улмаар амь насыг нь хохироосон гэх мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад үгүйсгэсэн юм.
Хэргийн тухайд, өнгөрөгч арваннэгдүгээр сард уг хэрэг гарсан бөгөөд 27 настай эрэгтэй Б шунахайн сэдлээр Булган аймгийн харьяат, 39 настай, эрэгтэй Н-ийг бэлэг эрхтэний орчимд нь хоёр удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Уг хэрэгт холбогдуулан Булган аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа ба сэжигтнийг цагдан хориод байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хохирогч болон сэжигтнүүд нь нэгнээ таньдаггүй байсан бөгөөд хохирогчийг дээрэмдэх зорилгоор айлган сүрдүүлж, бэлэг эрхтний ойролцоо нь хутгалсан байсан гэжээ. Талийгаачийн цогцост үзлэг хийхэд хэвлийгээр дайрч өнгөрөх гол судас гэмтсэний улмаас их хэмжээний цус алдаж, газар дээрээ нас барсан нь тогтоогдсон байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
hachirhaltai huuli huuliig zoolon bolgoh davuu taltai
munkhnaran eej