Ази тив дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр хүч хэвээр байгаа ч бүс нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Олон улсын валютын сангаас гаргасан “Бүс нутгийн эдийн засгийн төлөв: Ази ба Номхон далай” тайлангаас үзвэл бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 5.6 хувь байх бол 2019 онд 0.2 хувиар буурч, 5.4 хувьтай байх тооцоо гарчээ. Санхүүгийн зах зээлийн дарамт, мөнгөний хатуу бодлого, татварын өсөлтөөс шалтгаалан тус бүс нутгийн эдийн засаг буурах хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 хувийг бүрдүүлсэн хэвээр байх болно.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад энэ жил 6.6 хувийн өсөлттэй байх бол ирэх жил тус улсын ДНБ 6.4 хувиас 6.2 хувь болтол буурах төлөвтэй байна. Дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Японы эдийн засаг 1.1 хувиар тэлэх бол 2019 онд 0.9 хувийн үзүүлэлттэй байна. Энэтхэг улсын ДНБ ирэх жил 7.4 хувьд хүрч өсөх хандлагатай байгаа ч энэ нь урьдчилан тооцоолсноос 0.4 хувиар бага байгаа нь газрын тосны үнийн өсөлт, мөнгөний хатуу бодлоготой холбоотой. Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд зэрэг АСЕАН-ы гишүүн орнуудын хувьд эдийн засаг нь мөн л буурах төлөвтэй байна.
Ази, Номхон далайн бүсийн бусад улс орнуудад мөн ийм дүр зураг ажиглагдана.
Хэдийгээр эдийн засгийн уналт харьцангуй бага хувьтай байгаа ч ОУВС өндөр эрсдэл буйг анхааруулж байна. Энэ нь Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн худалдааны дайн санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн гинжийг таслах, бүс нутагт оруулах хөрөнгө оруулалт, худалдааг хойш нь чангаах эрсдэлтэй байна.
АНУ-ын өндөр хүү зэрэг гадаад хүчин зүйлсээс гадна Ази, Номхон далайн бүс нутаг дотоодын асуудлуудтай тулгараад байна. Тухайлбал, Өмнөд Солонгос, Сингапурын айл өрх, компаниудын их хэмжээний өр, зээл, Австрали, Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн инфляц, Энэтхэгийн шинэчлэлийн явцын удаашрал зэрэг асуудлууд тулгараад байгаа билээ.
Энэ үед ОУВС бодлого боловсруулагчдыг уян хатан бодлогод анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Энэ нь валютын ханш, мөнгөний бодлогыг уян хатан болгох, макро болон микро төвшинд зохистой арга хэмжээ авах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хэт тэнцвэргүй байдлыг багасгах, ажлын хүчний бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Худалдааг либералчлах, өсөлтийг баттай хангах, тоон хэлбэрт шилжих, тоон санхүүгийн болон хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх нь бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тэргүүн ач холбогдолтой гэж ОУВС үзэж байна.
Бүс нутгийн хөрөнгө оруулалт, худалдааг либералчлах нь урт хугацаанд Азийн ДНБ-ийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой. Зохистой бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлснээр Ази тив дэлхийн эдийн засгийг ирэх арван жил болон түүнээс ч урт хугацаанд тэргүүлэх ирээдүй бий.
Транс-Номхон далайн түншлэл болон Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээ зэрэг худалдааг хөнгөвчлөх гэрээ, хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг урагшлуулах чиглэлээр хийж буй Азийн алхам ихээхэн ач холбогдолтой юм.
Сүүлийн үед бий болоод буй санхүүгийн зах зээл дээрх тогтворгүй байдал бодлого боловсруулагчдад санхүүгийн хямралын зах зээлд үзүүлэх үр нөлөө, ялангуяа шинэ тутам зах зээлийн валютын ханшид үзүүлж буй нөлөөллийн талаар сануулав.
АНУ, Хятадын худалдааны дайн намжсан ч Азийн төлөв байдал бүдгэрч буйг Лондонд төвтэй Capital Economics эдийн засгийн судалгааны төв анхааруулж байна.
Эх сурвалж: The Diplomat
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 4 )
UUL UURHAIG TAIVAN ORHI
DEER UEIIN ATGAALJIN HAR MANGASIIN ULGERT ITGEJ RIO TINTOGOOS BOLGOOMJLOH ZOGNOLT ULGERT ITGEH YU L BOL
UURHAIN NOOTSIIG HENCH ONOOD TOGTOOJ CHADDAGGUI YUM TAAJ TOGTOODOG YUM
GADNII BANKIIG EH ORONDOO ORUULAAD HOGJSON ULS BII HARDALT ULSIIN HOGJLIIG HOISH TATDAG ZORIGTOI