
2025 оны 01 дүгээр сараас Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
Энэ хуулиар ахмад настанд зориулж, шинэ төрлийн буюу “Цогц тусламж үйлчилгээ” үзүүлэхээр болсон.
Ахмад настны бие бялдар танин мэдэхүйн, эрүүл мэнд, нийгмийн байдалд үндэслэн цогц үнэлгээ хийж, түүнд суурилсан үйлчилгээг үзүүлэх юм.
Цогц үнэлгээгээр харьцангуй эрүүл мэндийн доройтолтой, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудыг асаргааны хувилбар үйлчилгээнд хамруулна.
Асаргааны хувилбарт үйлчилгээнд
Харьцангуй эрүүл, бие даах чадвартай ахмадуудад Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээг үзүүлэх юм.
Үүнд:
Эдгээр үйлчилгээг үзүүлэх хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, дүүргийн халамжийн байгууллагууд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд 40 орчим сонгон шалгаруулалтад тэнцэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аймаг, дүүргүүд гэрээлэх байгууллагуудыг сонгон шалгаруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Ахмадууд хаанаас энэ үйлчилгээг авах талаарх мэдээллийг харьяа хороо, сумынхаа нийгмийн ажилтан эсвэл аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, Ахмадын байгууллагаас авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )