.jpg)
Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.

Сэтгэгдэл ( 6 )
Би хуучин , шинэ яаманд 2- ууланд нь ажиллаж байсан. Агентлаг гэгч байгуулагдсанаас хойш яамныхан хийх ажилгүй болсон. Олон хүнтэй, өндөр хөгжилтэй улсын яамны том загвар манайд таарахгүй. Яамны 100 гаруй хүн Өдөр бүр бодлого боловсруулна гэж юу байх вэ дээ…? түүнийг нь хэрэгжүүлнэ гээд агентлагиын 40-50 хүн өдөр бүр гүйгээд бх уу? Ийм утгагүй, үрэлгэн байдлаа засаж бүх агентлагуудаа татан буулга..МАН цүнх баригчиддаа зориулж орон тоо нэмсээр бгаад ийм гамшигт хүргэсэн шүү…оdоо зас..!!!
нэг талаас зөв үйл ажиллагаа боловч нөгөө талаасаа хүний амьдралыг алдагдуулсан нүгэл болж болох нь дээ..........
Танил талынхандаа зориулан буй болгосон дарга захирлууд орлогч нарын тоог улам цөөлөх хэрэгтэй
чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр ЕТГ, ЗГХЭГ, ҮААЭГ ын шахааснуудаа цөөл өө
чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр ЕТГ, ЗГХЭГ, ҮААЭГ ын шахааснуудаа цөөл өө
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch