Сэжигтэй гүйлгээ хийгдсэн гэх 20 гаруй тохиолдол мэдээлэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж зээлийн хоршоод, Банк бус санхүүгийн байгууллага зэрэгт хяналт тавьж ажилладаг. Өнөөдрийн  байдлаар манай улсад 288 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулдаг, 62 мянган гишүүнчлэлтэй гэсэн дүн мэдээ байдаг аж. Хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн байгууллага тодорхой дүрэм, журам, хяналтын ажилтантай байх ёстой.

Санхүүгийн зохицуулах хорооноос тэдгээр байгууллагад хяналт тавихад тухайн хяналтын ажилтан сэжигтэй гүйлгээ хийгдэж байгаа талаар мэдээлэх үүрэг хүлээдэг. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд 3-5 сая төгрөгөөр торгох хуультай юм байна.

Сэжигтэй гүйлгээ гэдэгт 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ, бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийж байж магадгүй тохиолдол, улстөрч, нөлөө бүхий албан тушаалтантай холбоотой байх магадлалтай, олон улсын хоригт орсон байгууллагын санхүүгийн гүйлгээ хийх зэрэг ордог ажээ. Манай улсад 2017 онд сэжиг бүхий гүйлгээ хийсэн байх магадлалтай гэх мэдээлэл 10-14 орчим бүртгэгдсэн бол 2018 онд 20 гаруй  мэдээлэл ирсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top