Онцгой байдлын дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг АТГ-аас шалгасан билээ. Уг хэрэг прокурорын шатанд хянагдаж дуусаад шүүхэд шилжсэн аж. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б нарт холбогдох хэргийг шалгаж, прокурорын хяналтад шилжүүлжээ.

Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ээлжийн амралтаараа БНСУ руу явсан алба хаагчдад ээлжийн амралтын үндсэн хоног дээр нэмж чөлөө олгоод зогсохгүй, чөлөөтэй байсан алба хаагчдыг ажилласан мэтээр цалинг нь бодуулж, хандив хэлбэрээр түүнийгээ буцаан авч, хувьдаа завшиж байсныг мөрдөн байцаалтаар тогтоожээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolchuud(66.87.145.73) 2018 оны 12 сарын 10

Энхболд оо, та ажлаа өгчих өө. Таныг суудлаасаа буувал таны үгээр хөдөлдөг АТГ-т салхи савир орж шинэчлэгдэх гээд байна. АТГ шинэчлэгдэж гэмээ нь Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, Чингис, Самурай бондтой холбоотой асуудлууд, АСЕМ-аар далимдуулж улсын өчнөөн тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар завшсан хэрэг, экс Ерөнхий сайдуудын РиоТинтогоос авлига авч тэдэнд таатай шийдвэр гаргасан байж болох олон том хэргүүд шийдэгдэх гээд байна. Таныг төрийн бөглөөс болж МАНАН бүлэглэлээ хаацайлж хамгаалаад байгаа учир тэдэнтэй холбоотой энэ хэргүүд шийдэгдэхгүй

0  |  0
Ty(118.176.29.176) 2018 оны 12 сарын 09

БАДРАЛЫГ НАМСРАЙГ ШАЛГААЧЭЭ ЭЛБЭГДОРЖИЙГ ЭНХБОЛДЫГ ДАГАЖ ИХ ДАЛДАГНАСАН ДАА АВРАГЧДАА ХҮН ГЭЖ БОДДОГГҮЙ ТЭДНИЙ АЖЛЫГ ӨӨРСДИИНХӨӨ ШОУД АШИГЛАДАГ ХҮН МУУТАЙ ХҮМҮҮС СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ӨӨРСДӨӨСӨӨ ИЛҮҮ ГАРАХ МАГАДЛАЛТАЙ ОЛОН САЙХАН ДАРГА НАРЫГ ЗАЙЛУУЛЖ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮМҮҮСЭЭР ОНЦГОЙГ ДҮҮРГЭЖ БНА

0  |  0
Ty(118.176.29.176) 2018 оны 12 сарын 09

ЭНЭ ЧИНЬ БАС ОБ ХАРЬЯА АВРАХ ТУСГАЙ АНГИД ХАМААРНА ШҮҮ ДАРГА ХУРАНДДАА НАМСРАЙ НЬ СҮҮЛИЙН 3 ЖИЛ АВРАГЧДЫГ СОЛОНГОС РУУ ЯВУУЛЖ ЦАЛИНГ НЬ БҮТЭН БОДОЖ ӨӨРӨӨ АВДАГ ДЭЭР НЬ ЯВУУЛСАН ХҮНЭЭСЭЭ 500.000 Т АВДАГ ШҮҮ ҮҮНИЙГ БАДРАЛ ДАРГА НЬ ХАМГААЛДАГ ҮНЭН ШҮҮ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ НАМСРАЙ АНГИЙНХАА ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧДЫГ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГИЫГ БҮГД МЭДНЭ ЗАРИМ НЬ ЭНЭ ТУХАЙ ГОМДОЛ ГАРГАХААР БАДРАЛ НЬ ДАРДАГ ИЙМ Л ЁС СУРТХУУНГҮЙ БАЙДАЛ ОНЦГОЙД ГАЗАР АВААД УДАЖ БНА

0  |  0
Top