ДАРХАН: Хүчирхийллийн хохирогчдыг хүлээн авах нэг цэгийн төвтэй боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан хамтран жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг Дархан-Уул аймагт нээсэн байна.

Энэхүү төв нь хүчирхийлэлд өртөгсдийг гэр бүлийн хүчирхийллээс дайжин ангижрахад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх аж. Түүнчлэн аюулгүй байдал, хамгаалах байранд байрлуулж, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөөг өгөхөд зориулагдах юм.

2017 онд үндэсний түвшинд хийсэн жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар хүчирхийллийн тархалт ихтэй гарсан аймгууд болон тэдгээрийн газар зүйн байршлыг харгалзан нэг цэгийн үйлчилгээг ийнхүү нээж байгаа гэнэ. Дархан-Уул аймгийн Дархан суманд байгуулагдсан энэхүү төв нь 11 дэх төв болжээ.

Тус төв нэг удаадаа найман өрөөнд 24 иргэнийг хүлээн авч нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Тэдгээр иргэдэд тусламж хүргэх зорилгоор төв нээгдсэнтэй холбогдуулан шинээр 10 иргэнийг ажлын байраар хангажээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын тухайд Монгол Улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай сумын тоонд орохын зэрэгцээ хүчирхийлэл, гэмт хэрэг гарах магадлал өндөр, ил болон далд хэлбэрийн хүчирхийлэлд өртөгсөд хаана хандахаа мэдэхгүй хүчирхийллийг даамжруулдаг тохиолдол сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд нэмэгдэж байгаа гэж албаны төлөөлөл мэдэгдлээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.92.80) 2018 оны 12 сарын 09

HUSEEGUI BAIHAD SHULUUN GEDES RUU HIIJ SEX HIIDEG ZURSHIL ERDIIN UZEGDEL BOLJ NEG L ODOR ERSDEL GARVAL YAH YUME UUNIIG HUUL HYANALTIINHAN EMNELEGIINHEN ANHAARALDAA AVMAAR YUM

0  |  0
Зочин(202.179.26.100) 2018 оны 12 сарын 09

ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ДАВХАР ХОХИРООДОГ БОЛЖ МАГАДГҮЙ ШҮҮ.НЭР ТӨРИЙ НЬ ИЛ ХЭЛЭХГҮЙ Ч ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗАДАРЧ Л ТААРНА.МӨН ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХҮЧИНДҮҮЛЧИХСЭН ГЭЖ 5 НАСТАЙ ХҮҮХЭД Ч ХЭЛЖ МЭЛЗЭЖ ЧАДДАГ БОЛСОН ЦАГ ҮЕД АНХААРАЛТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ.

0  |  0
Top