Иргэний дуудлагаар эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр очсон түргэний эмчийн биед халдаж гэмтээсэн хэрэг өнгөрөгч шөнө гарчээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй “хэвлийгээр хүчтэй өвдөлт өгч байна” хэмээн Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгчээ. Уг дуудлагын дагуу түргэний эмч очиж өвчтөний биед үзлэг хийх явцад эмэгтэйн нөхөр согтуурсан байсан ба эмчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж танхайрчээ. Улмаар өвчтөнийг эмнэлэгт хүргэхээр авч явах үед танхай этгээд согтуугаар автомашин жолоодож, түргэний машины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан байна.
Уг хэргийн тухай өргөдөл гомдлыг, гэмтэл авсан эмч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаад байгаа аж.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
mah ideed araatan boltson ardtumen
Uildverchinii evlel bolon ajiliin gazaraas iim tohioldold daatgaltai boloh heregtei! Mun hugjiltei ornuudad bol iim tohioldold shuud hamgaalaltiin alba bolon tsagdaad medegdeh yostoi
Ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ингэж архичин балмад хүнээс болж хохирч болохгүй шүү дээ. Хуулийн байгууллагад хандаж хохирлоо гаргуулж аваа.