Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Хайвд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Х.Хайв нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн С-ыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, уг албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж-г ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан хэдий ч дээрх захирамжийг С-д мэдэгдэж танилцуулахгүйгээр нуун дарагдуулж, түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан хэмээн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах захирамж гаргажээ. Ингээд шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд, Х.Хайвыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Сүхбаатар дүүргийн засаг дарга Болормоо гэж шүүхийн шиидвэрийг биелүүлдэггүй , наад шиидвэр чинь надад хамаагүй гээд ажлаас халсан хүмүүсээ 2 жил гаран явуулж байгаа авгай байна монголын шүүхийн шийдвэр ингэж л хэрэгжиж байна
Сүхбаатар дүүргийн засаг дарга Болормоо гэж шүүхийн шиидвэрийг биелүүлдэггүй , наад шиидвэр чинь надад хамаагүй гээд ажлаас халсан хүмүүсээ 2 жил гаран явуулж байгаа авгай байна монголын шүүхийн шийдвэр ингэж л хэрэгжиж байна