АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрсөн шөнө /2018.12.12/ гарсан байна. Хэргийг тодруулбал, өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын ... тоот өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар, нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байжээ. Хэрэг гарсан өдөр нас барсан иргэн өрөөндөө орсноос хойш 10 цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй гэх ба үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орох үедээ түүнийг нас барсан байхыг олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудаллаж байсан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, нотлох баримтад хавсаргажээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт /эрэгтэй/ гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан гэх мэдээлэл байна. Тодруулбал, нас барсан иргэн Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэлээ.
Түүнчлэн хэрэг гарсан даруйд Монгол улс дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны ажилтнууд хуулийн байгууллагад хандаж, тус улсын тусгай ажилтан гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэх гомдол гаргасан бололтой.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, АНУ-ын тусгай ажилтан гэгдэх М.К.Стюьарт нь нас барахдаа урагшаа тонгойсон байдалтай олдсон гэх ба өөрийгөө боомилсон эсэх нь эргэлзээтэй байгаа гэдгийг хэлж байв.
Одоогоор уг хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба нас барсан иргэний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор шинжээч эмч томилжээ. Түүнчлэн энэ хэргийн харьяаллыг шинэчлэн тогтоож, тагнуулын байгууллагад шилжүүлж болзошгүй байгаа аж. Мэдээллийг эргэн хүргэх болно.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 67 )
ереесее зочид буудалын ажилтнууд тоот ереенд орсон гарсанаа нарийвчлалтайгаар буртгэдэг огт хун гараагуй ереенд-----
HUMUUSIIG BAINGA AJIGLAAD BAIGAA ILT MEDREGDEED EHELVEL TER HUN MUU HUN
Манайхаас юугийн тагнах вэ дээ бүх юм ил тод Харин ах нарыг ойрын зайнаас үзэх гэж байж ах нарт нухуулаа биз
Угаартаж мажийсан байх
За нэг ч гэсэн тагнуулыг цааш нь харуулж. Манайхан ажиллаж л байгаа юм байна даа. Ашгүй дээ:
үнэн мэдээлэл мөн үү
ЗАААӨӨ ЯГ ХАЧИР ДЭЭРЭЭ АНУ ОЛОН ЖИЛИЙН УГШИРСАН ҮНЭР МОНГОЛООС ЦЭВЭР БАЙХ УУ ҮГҮЙ ЮМ. ЭХ ОРНОО МЯАЛЖ БАЙХААР НУС ШҮЛСЭЭ ХАЯХГҮЙ ЯВААД СУРЧИХ МАЛНУУД АА. НҮҮРСЭЭ ТҮЛЭХЭЭ БОЛЬЖ ЦАХИЛГААНАА ХОРГОЛОО ТООЛОХГҮЙ ХЭРЭГЛЭЭД СУРЧИХ. ТА НАРЫН ҮЙЛДЭЛ ЭХ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ БАЙДГИЙН
Manai tagnuuluud gadaadad baidag bolov uu
hvnii nutagd tagnuuliin ajilga ih yawuulaad bwal ingediin
hunii nutagt hun uhcheed bhad yasan.evgui setgegdluud bichdeg um be.mgl ulsun irgee iimerhuu l um ba gej dugneh um ba sh dee.bolicgoo l doo.ar gert ni hescuu l bgaa bh.ymarch onscgoos harsan.muuhai ba
Ene utaand hordson bhoo chaavaas
Угаартаж үхсэн гээ биз дээ
Ih medegch bicheech naraa bolgoomjtoi.daaganaas...daravgaraasaa bolj...niitlegch ng neree tavisan baihiig bodhod unenii ortoi baih.tiim bol USA odoo nadaas ihleed hutsan hulgaich bugdiin tursnuus avhuulaad gisugesen mur bolgo iig ching shireendeeree delgecheed ah duu amrag sadan ur huuhed bolgoniig ching sudlaad suuj baigaa getegt ta 100% itgeltei baij bolno shuu.naafAmaa...
Зөв.Хүн бүр өөрийн бодол санаагаа илэрхийлэх эрхтэй боловч МУ-ын хууль дүрмийг чандлан сахиж,олон нийтийн сүлжээгээр ёс суртахуун болон өөрийн соёл боловсролтой байх хэм хэмжээгээ хянах нь зөв зүйтэй болно.Бусдыг болон өөрийгөө хүндэлсэн дээр шүү.
Үхсэн баасаа хийж Монголыг тагнахын тэртээ тэргүй гарын алган дээр тависан мэт нууц гэх зүйлгүй шдээ ххаха тагнах гэж ирээгүй байх харин тэдний гар хөл болсон улс төрчидөө эргэж ирсэн гэвэл үнэний ортой. Манай улс шиг дархлаа султай улсыг ирж тагнах шаардлагагүй. Хахааха тагнаад байх ч юмгүй гэшшш
Юу шиншилж явсан юм бол доо?Манайхөн ингэж чадахгүй ээ.гадныхан л байх.
Манай хууль шүүхэд найдаад ч хэрэггүй юу гэж гаргаж мэднэ. Олон улсын шинжээчдээ дуудсан нь дээр
Hvmvvsiin anhaarliig uur tiish ni handuulj bga yundaa svrjigendg yum utaa tur 2too l anhaar hvmvvsee
Manai mongol tsagdaa nariin shalgaj ilervvleh vlger shdee. Mungutei hvmvvsiin karmand orsn hvmvvs
Tsagan malgai algauu tegbel hereg zamhrana
Энэ бол тагнуул бишээ өөр зорилготой л нэг явуулга америкын Монголоор минь яах гээд байна
Tagnuul bish baihoo, Tim hurdan ilerdeg tagnuulig yavuulchihgui bh, neg nuhur l heden $$$r ergelduulj yavaad amjiltgu ibolson biz
Америк хүн үхэхээр онц ноцтой, Монгол хүн үхвэл ноцтой хэрэг гэшшш. Нэг тэнүүлчин үхээ л биз. Юун ч сүр бадруулцгаадаг юм бэ дээ хаха.
Энэ үнэн мэдээлэл үү? Худлаа сэнсаци тараагаад байгаан бишүү. Гадны болон америкийн мэдээллийн хэрэгслийг шалгахаар огтхон ч м. К стюарт гэсэн мэдээлэл байхгүй байна. Зиндаа г бас баттай мэдээлэл тавьдаг гэж бодсон чинь эргэлзээтэй санагдчихлаа
Монголд ирээд монголийг самрая гэсэн чинь монголийн улс төрчид аль хэдийн улсаа самраад хаячхасан бхаар нь өөрийнх нь ажилыг арсөөд хийчихсэн байгаад нь гутараа байлгүй дээ хөөрхий
Утаанд явчихсан гэдэг л ортой байх даа, зайлуул.
эбэтэй уулзаж даалгавараа биелүүлээгүй болтой
ХУРЦ МОНГОЛД БАЙНА УУ ГҮЙ ЮҮ
Кино кино
Болж хүний нутагт тагнуул хийвэл ийм аюултайг АмЕРИКА мэдэж аваг хахаха
manai tagnuuliihan nuhtsan bnda
Manai utaand l yvsan bna shdee huurhiii
ТЕГ FBI.ийн хүнийг устагасан юм уу?
Orosoos shinjeech guij shalguul yag xelne dee
tomlidoj irsen gazran taalagdaagvi amia horloj dee hha iim utaan dund yamarch gvitsetgeh ajillgaa yavuulah bolomjgvi vhehees uur songolt bgaagvi bizdee zailuul ((:
e huudii kinon usa 007 guud chin delberelt, suman mondoroos hurtel amid garad bdag bizde ug ni !!!
За тэгээд Америкаас айхдаа флаш энэ тэрийг өгчихнө дөө. Уг нь бүтнээр миррор хийгээд хуулаад авчихвал. Цагдаа нар нь түүнийгээ мэдэх үү?
Аймаар сэнсаац лаасан....ждү. 60тэрбум.энээ тэрээг дарчих гээл үзээд бна да
ЭБИ Энкоолд 2-н Нууц хонгил-н оймс гозолзуулдаг тусгай салаа устагсан байхаа гутлаа тайлаад оймстойгоо байвал яг мөн гэсэн үг Флаш нь дээр нь ЖДҮ зээл авсан гишүүд-н нэрс л байгаа байхдаа
АНУ манай эсрэг хориг тавих уу? ЭБ маань буцаж чадахгүй гацах вий дээ, юугаа ч хийж ирдэг тагнуулч вэ,
Elbegees ehleed bygd USA hudaldagdsan. Umarc yil ajillagaa shaardlagagyi. Oros, Hutadiiin esreg yil ajillagaa uvuulna. Songuuliar akc hiinee
Hyataduud alaa biz.USA TG-iin ajiltan end yamar tagnuuliin ajillagaa yavuulsan tailbar baihgyi baij yun tagnuuliin ajillagaa yavuulsan baij bolzoshgyi gej medeeleb.Tom buudal haashaa ch harsan kamertai baidag yum dor n oloh biz.