Саун, массажны газарт биеэ үнэлэж байсан эмэгтэйчүүдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр нийслэлийн зарим дүүргүүдэд саун, массаж нэрийн дээр биеэ үнэлэх нөхцөл олгож байсан газруудад гэнэтийн шалгалт хийлээ.

Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлэж байсныг тогтоосон бөгөөд тэдгээрийг биеэ үнэлэхийг нөхцөл, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Биеэ үнэлэгч бүсгүйчүүд нийслэлд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 насны эмэгтэйчүүд байжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top