МАХН-ын нарийн бичгийн дарга асанг ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг цагдаагийн газраас залилангийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байсан. Тодруулбал П.Ангараг нь 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, циркийн хажуу талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхбатын Лексус Жи Эс-450  Эйч маркийн автомашиныг 33 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч аваад залилсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг шүүх хурал энэ сарын 10-ны өдөр товлогдсон ч хойшилсон юм. П.Ангарагт Эрүүгийн хуулийн 17.3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа ба гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол, дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(66.181.186.248) 2018 оны 12 сарын 14

ulaan luivarchin baigaa yum daa. Bayanselenge awgain baruun gar ni bsan shuu dee

0  |  0
Хүүк(66.181.161.88) 2018 оны 12 сарын 14

Ил тод улаан цагаан болсон явдлыг 2 жил 5 сар яах санаатай шалгах вэ Бодоцгоо прокурорын мөрдөнд хийх ажил их бн даа

0  |  0
Top