Одоогоос нэг сар хагасын өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 давхраас унаж, амь насаа алдсан. Энэ хэргийн тухайд ар гэрийнхэн нь түүнийг бусдын гарт амиа алдсан гэж үзэж байсан бол Шүүх эмнэлэг талийгаачийг өндрөөс унахад нь гадны нөлөө байгаагүй гэх албан ёсны дүгнэлт гаргаад байгаа.
Дээрх дүгнэлтийг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэнд албан ёсоор танилцуулсан байдаг. Ар гэрийнхэн нь Ч.Чамин-Эрдэнийн үхлийг гадны нөлөөтэй гэж үзсэн хэвээр байгаа ба алуурчид цагдаагийн байгууллагыг үйл ажиллагаанд нөлөөлж, хэргийн газрын хяналтын камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдээллийг сошиалаар тараагаад байгаа юм.
Түүнчлэн талийгаачийг найз залуу гэгдэх Б.Нэмэхбаярын хамт тус байранд амьдардаг байсан нэр бүхий гурван хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл тараад байгаатай холбогдуулан уг хэргийн шалгалтын явц ямар байгаа талаар эх сурвалжаас тодрууллаа.
Эх сурвалж “Хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай бүх шалгалтыг явуулж байгаа. Сошиалаар тарсан мэдээлэл бодитой бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаа нарт тэр бичлэгийг эвлүүлээд, хуулбарлаж суух шаардлага байхгүй. Бид хуулийн дагуу шаардлагатай бүх ажиллагааг явуулж байгаа. Энэ хэрэгт хэн нэгнийг татаж холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй” гэлээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 16 )
өндрөөс өөрөө унасан нь үнэн шүү харин шалтгааныг нь шалган тогтоох хэрэгтэй яагаад ийм байдалд хүрэв гэдэгт
МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ЦАГДААД ИТГЭХ АРГАГҮЙ БОЛЖЭЭ. ХҮН АМИА ХОРЛОЛОО ГЭЭД Л ҮСЭРЧИХ ҮҮ. ТИЙМ АМЖИЛТТАЙ ЯВСАН ХҮҮХЭД ШҮҮ
гадны нөлөөтэй нь ойлгомжтой хэн дуудаж унагав гэдэгийг хурдан тогтоох хэрэгтэй
YAX ARGAGUI GADNII NULUUTEI, ZOXION BAIGUULALTTAI ALLAGA. TSAGDAAGIINXAN JIRIIN IRGEDEES CH MUU, LOGIKGUI AJILLAAD BGAAGAA TAILBARLAXIIG SHAARDAJ BN. XEREV UNEXEER AMIA XORLOSON BOL ARD TUMEND NEELTTEI, YADAJ L EXED NI BATLAAD OGCHIX. ENE XERGIIG AMIA XORLOSON GEJ XELEXED XETSUU GEDGIIG TA NAR MEDEJ BGAA
Гэнэтхэн л ухэх гое гээд л ухчихдэг болж байна уу?амьд хун бур ухэхээс айж ухлийг бодохыг ч хусдэггуй.хайран хуний сайхан охин.хэн нэгэн хун энэ охины ухэлд уйлдлээр бус ч уг хэлээр сэтгэл зуйгээр буруутай.тэр тэмцээнд оролцож байсан охид,найз залуу гээд ойр байсан хумуусийн аль нэг нь буруутай.тийм болохоор л адилхан энэ хорвоо дээр хугацаатай ирсэн хумуус минь бие биенээ богинохон энэ амьдрах хугацаанд нь бага зовоож баймаар байна даа
Ene hulsnii bicheechid ajlaa sain hiij bna shuu.Ohin amia horloogui.Aluurchid uiliin ur nugeliin tuluusnuus zugataj chadahgui ee
хэцүү ч юм даа. охиноо алдсан хүмүүст хэцүү нь мэдээж гэхдээ үнэнтэй эвлэрэх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. хэн нэгнийг алсан гэж харагдууллаа ч үнэхээр тийм зүйл болоогүй өөрөө үсэрсэн бол яах вэ.
Ene bol allaga shdee sanaatai hohirooson bhad amia horlolt bish bish
Үнэн мөнийг нь олтол яв. Энэ эсэргүүцээд буй зочингууд алуурчидтай л ойр холбоотой нөхөд байгааг үгүйсэхгүй
Shalgaad amia horlson bna geed baihad l zitgeed baih umaa
Ene amiaa horlolt bish
Дүүгээ тайван нойрсуулаач.. төрсөн ах ни гээд байгаа эргүү залуу дүүгийнха үхлээр шоудаад байхийн..
Shuuh emnelgiig tiim amarhan havhuuldaj bolohguishde. Shalgadag tsoongui humuus baidag. Hair setgel enee teree geed setgeliin daramtaas uudeed genet l amia horloson yum shig sanagdsan. Humuus er ni genet shiideed l amia horlochihdog shde. Ene metiin setgeliin tenheegui busguichuud ch dee joohon yumand l setgel gutardagdaa