Машин угаалгын газарт хий алдаж, үйлчлүүлэгч нь эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн авто угаалгын газарт машинаа угаалгаж байсан 29 настай иргэн тус угаалгын төвөөс алдсан авто газанд хордсон хэрэг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гарчээ.

Улмаар хордсон иргэнийг Яаралтай түргэн тусламжийн эмч нар Цэргийн төв госпиталийн Хордлогын тасагт хүргэсэн байна. Тус иргэн одоогоор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа ба амин үзүүлэлт нь сайжирсан, амь насанд халгүй гэлээ.  Харин техникийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй тус угаалгын төвийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top