Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажавд холбогдох хэргийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгч гадаад ажилтай яваа тул шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Түүнийг гадаадын тусгай албадад мэдээлэл дамжуулсан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 8 жилийн хорих ял аваад байсан юм. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын Дээд шүүхэд хандаад байсан юм.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажилласан. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.98) 2025 оны 03 сарын 13

Энэ хэргийг Элбэгдоржийг баривчилсны дараа шалгах хэрэгтэй

1  |  0
Jugashvili(202.9.43.115) 2025 оны 03 сарын 13

СМЕРШ-Смерть шпионам!

1  |  0
Зочин(150.129.140.26) 2025 оны 03 сарын 13

С.Баяр Ц.Элбэгдорж С.Баярцогт Сайханбилэг нарын эх орноосоо урваж харийн эрх ашгийг гүйцэлдүүлэх урвагчдыг хэзээ яллах юм бэ ?

1  |  0
зочин(103.194.176.117) 2025 оны 03 сарын 13

Эх орноосоо урвасан дайснууд бол яах аргагүй УИХ гишүүд түүний хамаарал бүхий этгээдүүд Монголын газрын баялгын Лиценз хэлбэрээр гадныханд дамлан зардаг гадныхантай үгсэн хуйвалдаж эх орноо худалддаг этгээдүүдийг эх орноосоо урвасан гэж хэлж болно

1  |  0
axmad (85.170.131.47) 2025 оны 03 сарын 13

uneheer urvagch bol xatuu shiitgeh xeregtei

1  |  0
Тагнуул биш(150.129.141.30) 2025 оны 03 сарын 13

Батчимэг л тэдэнтэй холбоотой байх.Тагнуул ч биш байх.Батчимэгийн туслах л үүрч байна даа.

1  |  0
ЗОЧИН(43.242.243.71) 2025 оны 03 сарын 13

ТЭР БАТЧИМЭГТЭЙ ХАМТ ХОРИХ ХЭРЭГТЭЙ ХӨӨРХИЙ ЭНЭ ЭМЭГТЭЙ ХЭЛМЭГДЭЖ БУСДЫН АЧААГ ҮҮРСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ

1  |  0
Зочин(66.181.161.3) 2025 оны 03 сарын 13

Энд хүний муу үзэх хүнийг толгой хүзүүгүйгээр нь дуудаж МОНГОЛыг хагаралдуулах гэсэн коммент шиирлэгчид гадаадын хүмүүс байх гэж бодож байна Цөөхөн монголчуудаа хар муу энерги өөртөө үүсгэхгүйгээр эв найртай амьдарвал бидний дунд муу хүмүүс аяндаа алга болно

1  |  0
Sochi (202.126.89.193) 2025 оны 03 сарын 13

1921 ond Gadded yamnii saidiigaa ANU-iin Konstai uulzlaa gej barij buudsan shig yum boloh vii dee ...

1  |  0
Ганаа(202.131.242.227) 2025 оны 03 сарын 13

Бууддаггүй юм байхдаа.

1  |  0
Урвагчид(59.153.113.13) 2025 оны 03 сарын 13

Урвагч Батчимэг, эх орноосоо урвагч

1  |  0
Urvagch(150.129.141.146) 2025 оны 03 сарын 13

Тэр Батчимэгээ бас шалгаачээ но бий шүү

1  |  0
Эх орон(103.57.93.153) 2025 оны 03 сарын 13

Энэ ч хонгил ой холбоогүй байхаа урвагчид үхэл

1  |  0
Манан(64.119.22.84) 2025 оны 03 сарын 13

Ээдээ энэ улсад хүнд итгэх хэцүү л байна шүү

1  |  0
Бүдээ(103.212.119.254) 2025 оны 03 сарын 13

Хир үнэн юм болдоо хөөрхий. Нөгөө шударга бусын хонгил руу шидчихсэн юм биш биз нөгөөдүүл чинь

1  |  0
Зочин(202.179.25.178) 2025 оны 03 сарын 13

Батчимэг туслахаa барьж өгөөд өөрөө ард нь үлдсэн шүү

1  |  0
Top