Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Samsung CT” компанийн захирал Ли Жон Ёлыг, Ухаа-Худаг–Гашуунсухайт чиглэлийн 267 км зайд төмөр зам тавих төсөл буюу “Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшсан, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгаж хоёр шатны шүүхээс 40 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан билээ.
Гэвч шүүгдэгч нарын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд хандаад байсан юм. Улмаар Лий Жонг Ёлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дөрвөн үйлдэл бүхий хэргээс хоёр хэргийг, Гу Дун Хёнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Хэргийг сануулбал, “Монголын төмөр зам” компанийн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслөөс мөнгө угаасан хэргийн мөрдөн байцаалтыг зургаан сар явуулсны эцэст “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёлыг сэжигтнээр татсан байдаг. Тэрбээр хувьдаа компани байгуулж, компанийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдсон ч, уг хэргийн хохирогч гэгдэх “Монголын төмөр зам” болон “Самсунг” компанийн талаас гомдолгүй гэсэн тул улсад учруулсан хохирлын 18 хувь болох 40 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
zohiomol hereg shte
heregten soliltsoogoor solongos n avaad jaahan suulgasan bolgood garganadaa. jenko gedeg hun ch spirtiig hurtel us bolgodog ilbechin bolohoor uuriin holbogdoltoi buh hereg alga urvuulahiin tudii .
Ёстой худал,улсыг хохирллгуй болго женко
gaihamshitai
Hongilior orson herguudiin neg ni ene zohiomol hereg shuu dee.
Ха ха ийм амархан шуугээд,торгоод л болоо юу