Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах зоогийн газрын ажилчид утаанд хорджээ. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр тус дүүргийн 18-р хороонд байрлах “Зочин” зоогийн газрын есөн ажилтан угаартсан шинж тэмдэгтэйгээр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт хүргэгдэн иржээ.
Угаартсан иргэд 19-47 насныхан байсан аж. Иргэдийн амин үзүүлэлт сайжирсан бөгөөд хордлогын эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас нөхөн үзлэг хийж эхэлжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Аймаар юм бэ. Утаанд толгой байнга өвддөг боллоо.