Цацраг идэвхт бодис илрүүлэх төхөөрөмжид 5.4 тэрбум төгрөг зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 

Төв аймгийн Хөшигийн хөндийд Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй Олон улсын нисэх буудлыг 2019 онд ашиглалтад оруулна. Тус нисэх буудал олон улсын нислэг үйлдэх учраас зорчигчдын аюулгүй байдалд онцгойлон анхаарч байгааг албаныхан хэлж буй. Тухайлбал, АНУ-аас цацрагийн хяналтын 20 төхөөрөмж авчран, суурилуулж дууссан байна. Тэдгээр төхөөрөмжид 5.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Төхөөрөмжүүдийг хүлээн авахад бэлэн болсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацраг идэвхт бодисын хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг өчигдөр (2018.12.19) зохион байгуулсан байна. Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагын  төлөөлөл хамрагджээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top