Дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзав

2018 оны 12 сарын 21
Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаан энэ сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар 9 шүүгчид холбогдох 8 гомдол хэлэлцэв. Улмаар 4 шүүгчид 4 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 4 шүүгчид холбогдох 3 гомдолд сахилгын хэрэг үүсгэж 1 шүүгчид холбогдох 1 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top